Зуслангийн чиглэлд гал түймэр унтраах аврах анги байгуулна
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүртээмжтэй,  шуурхай  хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах аврах ангиудыг байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.

Барилгын ажлын гүйцэтгэлтэй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар өнөөдөр танилцлаа.

Жи Си Ай ХХК хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл таван хувьтай явагдаж байгаа талаар хэлж байлаа.

Гал түймэр унтраах аврах шинэ ангийн барилга нийт 2,7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригадаж ирэх оны IV улиралд ашиглалтанд орно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.