Сүхбаатарын талбайд “Номын баяр” болж байна

"Гэр бүлийн уншлагыг дэмжье" уриан дор Сүхбаатарын талбайд Үндэсний номын баярын өдрийг тэмдэглэж байна. Уг баяр нь 21 дэх дэх удаагаа болж байгаа нь энэ юм. Зохиолч, бүтээгчид, уншигчид хоорондоо биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах, худалдан авах боломжийг олгодог энэхүү өдөрлөг нь өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ өдөрлөгийн хүрээнд:

 -Гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт

-"Эх хэл, өв соёлоо дээдлэхүй" зөвлөгөө

-Насных нь тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн

-"Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя" аяны үйл ажиллагаа

-Номын хямдралтай худалдаа

-Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай уралдаан болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.