Ёкозуна Харумафүжи ес дэх удаагаа түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башё өндөрлөж, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Тэрбээр башёгийн сүүлийн өдрийн барилдаанд озеки Гоэйдотэй учраа таарсан юм.  

Харумафүжи 10 даваа, дөрвөн унаатай, озэки Гоэйдо 11 даваа гурван унаатайгаар башёг тэргүүлж байсан бөгөөд аварга давснаар хоёр бөх ижилхэн 11 даваа дөрвөн унаатай болсон.

Улмаар хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоэйдог ялснаар ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.

Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сарын Нагоя башёд 13 даваа, хоёр унаатайгаар найм дахь түрүүгээ авч байсан юм.
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ВВВВ 2017-09-26 18:55:12
    Муу их зантай гахайн толгойтыг байранд тавьж өглөө
    112.72.11.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах нь 2017-09-26 14:21:32
    Сайн дүү. Чи шүү
    66.181.182.101
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-26 01:24:17
    Амжилт хүсье
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Аварга  2017-09-25 14:47:45
    Аварга бэртэлтэй ч илүү гэдгийг нотоллоо. Амжилт
    139.5.219.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-25 12:03:38
    erembe gedeg zuiliig martahaargui oilgyylsan daa.
    139.5.217.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2017-09-25 06:02:42
    Манай залуучууд ёстой аймаар сайн шүү, аймаар сайн аймар барилддаг
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-25 02:51:31
    Зөв хүмүүжил, сайхан сэтгэл, эр зориг, тэвчээртэй хөдөлмөрч чанарын хослол болсон хүү юм даа. Ээжийнх нь аав, ээж Мөөеэ аваргын зэргэлдээ сумынхан, холбоо бий. ...
    202.179.24.13
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2017-09-25 02:43:45
    Мундаг юм ааа, амжилт
    66.181.181.126
    Мэдэгдсэн Хариулах