Оффшорт нуусан 4.5 сая долларыг тогтоосон сураг дуулдаж эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны долдугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор Монголдоо оруулж ирэхийг уриалсан. Энэ хугацаа нь есдүгээр сарын 12-нд дууссан юм.
 
Үүнээс хойш таг чиг байсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд сэтгүүлчидтэй уулзахдаа “...Энэ хугацаа өнгөрсөн. АТГ үүн дээр ажиллах ёстой” гэсэн. Харин өчигдөр АТГ энэ талаар нийтдээ 23 иргэнтэй холбоотой Монголоос гаргасан мөнгөний асуудлыг шалгаж байна” гэлээ. Чухам хэн гэдэг иргэнтэй холбоотой ямар асуудал байгаа талаар “Прокурорын зөвшөөрөл аваагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулттай тулж байгаа.
 
Гэхдээ өөр эх сурвалжийн мэдээгээр, АТГ оффшор дансанд байгаа мөнгөний сэжүүрээс атгасан сурагтай. Тодруулбал, 4.5 сая долларын тухай асуудал яригдаж байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгө оффшор дансанд байгаа гэдгийг олж тогтоосон гэсэн үг гэнэ.
 
Энэ мөнгө дээр дурдсан 23 хүний хэдтэй нь холбоотой, хэнийх нь вэ гэх мэтчилэн олон асуултын хариу одоогоор тодорхойгүй байна.
 
Дашрамд хэлэхэд, оффшор бүсэд манай улсаас гаргасан хэдэн тэрбум доллар бий гэх мэдээлэл байдаг боловч батлагдаж нотлогдсон зүйл байдаггүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудалтай холбогдон гарч ирж байгаа 4.5 сая доллар гэдэг энэ оффшор дуулианыг цэгцлэх эхлэл болж чадах болов уу?

Зууны мэдээ
Б.Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-10-04 04:21:13
    Ajil exlej baigaa ym bolobuu daa. Udaxgvi boli gej eronxiilogch xelj magadgvi deg. Urt xel xvzvv oroono gegcheer oortei ni xolbootoi ym garbal tegj magad.
  • Suh 2017-09-27 12:32:18
    Bas neg ni martsan mongo bailgui dee
  • Anu,New York 2017-09-26 12:19:51
    Abilgal ustahaas naash Ardchilal zuud b.dag
  • baribchil,hori,sorond hii!sond dyyjil?.. 2017-09-26 11:03:56
    oppsorchidoor dyyrsen orong yamar ylas geh be?...eh oronch setgelgyi deerh nehediig hyrdan ileryylen salga?haisaa ch garzgyi boltol ni salgaj haalt,boolt hii!...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!! ATG shalga !!! 2017-09-26 10:36:45
    Ajil ehelj l baigaa yum b na zaana ni heden nohduudiin olon ter bum $ baigaa shuu !!
  • Hud 2017-09-26 07:36:51
    Худлаа юм бичихээ болиоч ээ.
  • Бат 2017-09-26 06:09:33
    Би таван төгрөгний хадгаламжтай сар бүр 10 % татвар төлж байгаа эд нараас адаглаад татвар авах хэрэгтэй шүү дээ
  • irgen 2017-09-26 05:18:25
    Yaj zugeer bhav geed hagas hugas jaal um olson dur esgeed tag b.o biz dee.
  • Зочин 2017-09-26 05:18:03
    Худлаа мэдээлэл тавихаа болиоч .баримттай юм бичих хэрэгтэй
  • эб 2017-09-26 04:21:09
    элбэгээгийн нуусан монгииг нь олуулаачээ
  • hhh 2017-09-26 04:01:46
    ерөнхийлөнч бөрөө офшор дох мөнгөө яасан бэ
  • ХЭ ХЭ 2017-09-26 01:31:48
    ЗА ЧАРДАЙЖ ЧАРДАЙЖ 0,0001%-ИЙГ НЬ ОЛОО ЮУ?
  • cv 2017-09-26 01:03:40
    za daa barimjaagaar bol 450 machin nyyrsnii yne yum baina
  • ZOCNIN  2017-09-26 00:58:38
    say bol yu cn bishee . tednii dongoj l huwi bh shyy .
  • Ard 2017-09-26 00:43:11
    Hudlaa unen yum bicheed Ard olniig huurhaas idsen uusan humuusee yaj chadahgui Eronhiilogch bolson baigaag haraad suuj bn! Mongold unen yum alga
  • Ёё 2017-09-26 00:31:44
    Үхсэн. 45 тэр бумыг олох ёстой шд.