Ч.Улаан: Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь ганц Сангийн яамнаас хамаараагүй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Төсвийн тодотголын төслийг УИХ-аас хоногт баталсан. Үүнийгээ эдийн засгийн идэвхж­лийг нэмэгдүүлэх тухай тогтоолтой уялдуулж, боловс­руулсан уу?

-Энэ удаагийн тодот­голыг УИХ-ын 30 ду­гаар тогтоолын дагуу бо­­­л­овс­руулж, оруул­сан. Тодотголыг боловс­руу­лах­даа бат­лагдсан төсвийг хөн­дөхгүйгээр, зарим төрлийн урсгал зард­лыг бууруулах замаар нэн тэргүүнд тул­гамдсан зайлшгүй шийдэх асууд­лыг тусгах зарчмыг барим­талсан. Энэ үүднээс урсгал зардлыг нийт дүнгээр 40 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэсэн хө­рөнгөөс гурван талт хэлэл­цээрийн дагуу цалин хөлсийг нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнчлэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төв­лөрүүлэхээр тусгасан.
Харин УИХ-аас баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар өн­гөрсөн хуралдаанаараа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол баталсан. Хугацаа шаардсан ажил нэлээд бий. Иймээс Засгийн газар энэ оны улсын төсвийн тодотголыг иж бүрнээр нь боловсруулан наймдугаар сар гэхэд УИХ-д өргөн мэдүүлэх юм.

-Хэмнэлтийг яаж гаргаж байгаа вэ. Тухайлбал зарим гишүүн төсвийн хөрөнгө мөнгөөр сурталчилгаа явуу­лах шаардлагагүй гэх зэргээр ярьж байгаа?

-Тэвчиж болох зардлын хүрээнд бараа, ажил, үйлчил­гээний зардлыг нийт дүнгээр нь авч үзэхэд 15 хувиар хэмнэх тооцоо гарч байгаа.
Төсөвт тусгасан “мэдээлэл, сурталчилгааны зардал” гэсэн хэсэгт нийтдээ 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан. Одоогоор 4 тэрбумын үлдэг­дэлтэй байгаа. Үүнийг 30 хувиар хэмнэж, нийтдээ 1 тэрбум 39 сая төгрөгөөр багасгахаар тооцсон. Ту­хайлбал, мэндчилгээ дэв­шүүлэх шоу маягийн зардлаа багасгаад, ажлаа бол сурталчилна.

-Одоогоор төсөв 400 гаруй тэрбум төг­рөгийн тасалдалтай байгаа. Нэ­гэнт төсвийн жил дундаа орчихсон болохоор зарим хүн цаашид их наяд төг­рөгт хүрэх нь гэх боллоо. Түүнчлэн ЗГХЭГ-ын төсөв яагаад 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь олны анхаар­лыг татаад байгаа шүү дээ?

-Бид үндсэн шалгуур үзүү­лэлтээ хөдөл­гөөгүй. ЗГХЭГ дээр төсөв нэмэгдсэн биш. Дотор нь хөдөлгөсөн юм. Хилийн хууль батлаад Боомтын нэгдсэн захиргаа байгуулж, ЗГХЭГ-ын харьяанд шилжүүлсэн. Улсын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоол гаргахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон.

-Хөрөнгө оруулалтын зард­лын санхүү­жилт, төс­вийн орлого ер нь яагаад тасалдсан юм бэ?

-Хөрөнгө оруулалтын сан­хүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш. Бодитой ажлууд удааш­ралтай байгаа. “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тен­дер шал­гаруулалт удааширсан зэрэг олон шалт­гаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа. Энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэ­дэхээр байгаа.

-Төсөвт ам.долларыг 1384 төгрөгөөр тооцсон. Гэтэл өдгөө ханш нь өс­чихөөд байна. Ийм байхад ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж олдох уу?

-Энэ бол тендерт оролцох компаниудын төсвөө хийх ханш биш. Улсын төсөвт 1384 төгрөгөөр тооцсон. Харамсалтай нь бодлогыг нь унагачихсан болохоор энэ ханшид итгэх аргагүй. Төсвийн тодотголд бодитой ханшиндаа ойртуулна.
-Гэхдээ валютын хан­шаас бо­лоод төсөв дээр ачаалал үүсч байгаа биз дээ?
-Тийм, тэр дундаа гадаад төлбөр тооцоон дээр нэмэгдээд байгаа. Одоогийн байдлаар 50 орчим тэрбум төгрөг нэмэлт ачаа болчихсон байна.

-Гишүүдийн зүгээс орхигдсон асуудлуудыг тодотголын үеэр тө­сөвт суулгуулахаар зүтгэх байх даа?

-Энэ удаагийн төсвийн тодотгол бол шийдвэрээр өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн, хязгаарлагдмал юм. Энгийнээр бол зохицуулалт гэж ойлгож болно. Төсвийн үндсэн тэнцвэр балансыг хөдөлгөөгүй, төсвийн алдагдал нэмэгдээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн шалгуур үзүүлэлт дөрвүүлээ хангагдаж байгаа. Гэхдээ дотор нь зохицуулалт хийгдэж байна. Сангийн сайдын багцад байсан 139.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу хуваан өгч байгаа.
Сүүлийн хагас жилд нэмэг­дүүлж байгаатай холбоотойгоор цалингийн зардлыг эрх захирагч дээр хуваан шилжүүлж байна. Ийм байдлаар тодотгол хийж байгаа учраас өмнө нь орхигдсон асуудлууд энэ удаа тусгагдах боломжгүй.

-МАН-ын зүгээс төсвийн то­дотголыг буцаах нь зүй­тэй гэдэг байр суурьтай байгаа. Гэ­тэл олонхоороо дэмжээд явуул­чихлаа. Да­раагийн тодотголыг хэзээ оруулах бол?

-Дараагийн тодотгол бол эдийн засаг, нөхцөл байдалтай уялдуулан оруулж ирнэ. Угаасаа тодотгол оруулах хэд хэдэн нөхцөл бүрдчихсэн байгаа.
Нэгдүгээрт, УИХ-аас эдийн зас­гийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай тогтоол батлагдсан. Гэхдээ албажиж бидний гар дээр ирээгүй байна. Бид мэдээж үүнийг эхний ээлжинд хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, Засгийн газар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай багц арга хэмжээ авахаар тогтоол гаргасан. Үүнийхээ үр дүнг тооцож тусгана. Гуравдугаарт, төсвийн орлого эхний дөрвөн сарын байдлаар нэлээдгүй тасарчихсан. Тэгэхээр төсвийн орлогоо буу­руулна. Үүнтэй уялдуулан бид зарлагаа дахин хорогдуулна.

Эдийн засгийн идэвхж­лийг нэ­мэгдүүлэх тухай тогтоолд тэвчиж болох урсгал зардлыг 10-30 хувиар хямдруулах чиглэлийн дагуу орж ирсэн. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай тогтоолд урсгал зардлыг бүх зүйлээр нь 20 хувиар хямдруул гэсэн даалгавар өгсөн. Тэгэхээр бүх байгууллага дээр цалин, бараа ажил үйлчилгээний зардал, гадаад зээлийн төлбөр үйлчилгээний зардал, татаас бүдийг 20 хувиар хямдрах тодотгол хийгдэнэ.

-Бүх байгууллага дээр ца­лин­гийн зардал багасна гэдэг нь цалингийн санг бууруулна гэсэн үг биз дээ. Үндсэндээ төрийн албан хаагчдыг цөөрүүлнэ гэсэн үг үү?

-Төрийн албанд гэрээт ажилчин гэж 10 мянган хүн бий. Би тэднээс 5000-ыг нь хасна. Тэгэхээр тэдний цалингийн сан нь үлдэнэ биз дээ. Энэ мэтээр л ажиллана. Ер нь Сангийн сайд хасдаггүй танадаггүй л гээд байгаа. Үнэхээр хасаж, таначихаар энэ нь ч хүрэхгүй, тэр нь ч болохгүй гэж орж ирэх вий.

-Хоёр жилийн хугацаанд 32 мянган төрийн албан хаагч нэмэгдсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэднийг нь цомхотгоно гэсэн үг үү?

-Би ингэж ярьж байгаа хүмүүсийг худлаа ярихаа боль гэж хэлмээр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчийн тоо 38 мянгаар нэмэгдсэн тоо. Дахин хэлэхэд энэ тоо арван жилийн хугацаанд нэмэгдсэн тоо шүү.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэхэ 2014-05-14 13:19:13
    Улайдаггүй улаан гэж хүний муутын амьд улаан жишээ. Тээр жил их л сайн хүн шиг байсан одоо ч төрөл арилжээ. Сайран хөлтүүд ч нэг иймэрхүү.
  • Өндөр настан Батаа 2014-05-14 06:56:17
    Харамсалтай байна, сайн юмыг бол булаацалдаж байгаа даа булайнууд, муу зүйл дээр эзэн олдохгүй бие биерүүгээ чихээд эзэн олдохгүй дээ, наадах чинь явж явж аягүй татвар төлөгчдийн буруутай үйлдлээс боллоо гээд зогсож байх вий дээ, туйлын харамсалтай байна,