“ICT-Expo-2017” үзэсгэлэнг 60 гаруй мянган хүн үзжээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн  Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын хоёр байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.

Уламжлал ёсоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, үүрэн операторын Мобиком, Скайтел, Юнител компани болон Худалдаа хөгжлийн банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.  Түүнчлэн салбарын хөгжил дэвшлийг сонирхох иргэдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан тухай зохион байгуулагчид өмнө дурдсан.

Тэгвэл энэ үеэр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудаас өгсөн мэдээлэлд давхардсан тоогоор 60 гаруй мянган хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.  

Экспогийн үеэр Д.Сүхбаатарын талбайг “чимж”, хүүхэд, залуусыг олноор цуглуулж чадсан  Цахим спортын улсын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээний ялагчаар “The Mongolz” баг шалгарчээ.

Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаанд энэ жил  Дархан Уул, Төв, Говьсүмбэр, Увс аймгууд болон УБ хотын 29  ЕБС-ийн 50 баг 86 сурагч, 14 их, дээд сургуулийн 40 баг 70 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гаргасан байна. 

1. Шулуун замын уралдаанд 37 сургуулийн 61 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:
- Тэргүүн байр: Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-1 баг
- Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүүн ахлагчтай TURBO баг
- Найдвартай ажиллагаа : ШУТИС-ийн Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай БАТ АРАА багт
ЕБС:
- Тэргүүн байр:Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн Есенсау Элемес ахлагчтай OPTIMUS-1 баг
- Дэд байр: Увс аймгийн Улаангом лаборатори ахлах сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг
- Шилдэг дизайн: 97-р сургуулийн Б.Одгийв ахлагчтай ЕРЭН ДОЛОО баг
 
2. Хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний дүнд
- Тэргүүн байр: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн М.Чинбаяр ахлагчтай ETERNAL ENGINE баг
- Дэд байр: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн С.Мишээл ахлагчтай EXP баг
- Гуравдугаар байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Б.Цагаан ахлагчтай LIONROBO баг
 
3. Тойрог замын уралдаанд 29 сургуулийн 55 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:

- Тэргүүн байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Х.Дэлгэртамир ахлагчтай ЭРЧИМ-2 баг
- Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүн ахлагчтай TURBO баг
- Шилдэг дизайн:  Үндэсний Батлан хамгаалахын их сургууль сургуулийн Э. Отгонбаяр ахлагчтай THUNDER баг
ЕБС:
- Тэргүүн байр: Увс аймгийн Улаангом сумын лаборатори цогцолбор 1-р
сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг
- Дэд байр: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Б.Билгүүн ахлагчтай SOLO TEAM баг
- Найдвартай ажиллагаа: 24-р сургуулийн О.Сэр-Од ахлагчтай DRAGON BALL баг
4. Шоо цуглуулах тэмцээнд 8 сургуулийн 10 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:

- Тэргүүн байр: ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Б.Мөнхбат ахлагчтай AI CONTROL баг
- Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Д.Ядам ахлагчтай СЭТГЭМЖ баг
- Гуравдугаар байр: ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай BULL FISH баг
ЕБС:
- Тэргүүн байр: Шинэ монгол сургуулийн Тэмүүлэн ахлагчтай ШИНЭ МОНГОЛ баг
- Дэд байр: Ган зам 20-р сургуулийн Б.Түвшинтүшиг ахлагчтай ТҮВШИН баг
- Гуравдугаар байр: Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн О.Гончигбат ахлагчтай OPTIMUS-1 баг тус тус шалгарлаа.
 
Түүнчлэн оролцогч байгууллагууд энэ жил зургаан номинацид нийт 79 бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ “сойсон”. Үүнээс:
  1. ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
1-р байр. Мэдээлэл, холбооны технологийн сургууль -/ Электроникийн салбар: Өдөр тутам хэрэглэх эрүү мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж/
2-р байр. Дүйнхэр тэргүүн ХХК -/Нарны эрчим хүч хуримтлуулах, 220В гаргах төхөөрөмж/
3-р байр. CallPro LLC- /КоллПро ХХК-ий “КоллПро” үйлчилгээ/
 
  1. ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
 
1-р байр Мобиком Корпораци ХХК -/Мобифинанс ББСБ-ын “Мессэж зээл” үйлчилгээ/
2-р байр. Софтлайн Азия ХХК / программ хангамж /
3-р байр Скайтел ХХК -/Smart home багц/
 
  1. ШИЛДЭГ САНААЧИЛГА
 
1-р байр. Датаком ХХК -/Онлайнаар сурцгаая! Санал санаачлагыг Датаком компанийн Бизнес 2.0 Академи/
2-р байр. Худалдаа хөгжлийн банк - / ”TDB Pay” үйлчилгээ/
3-р байр. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК - / ”Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж үйлчилгээ” /
 
  1. ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
 
1-р байр. Юнител ХХК -/4G LTE/
2-р байр. Хаан банк -/  Ухаалаг банк үйлчилгээ /
3-р байр. Датакейр ХХК -/Оньс гар утасны аппликейшн/
 
  1. ШИЛДЭГ ШИЙДЭЛ
 
1-р байр. Үндэсний дата төв УТҮГ /Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем /
2-р байр. Датабанк ХХК -/ цаасгүй е-баримт үйлчилгээ/
3-р байр.  ВертексМон ХХК -/ 1. Харилцаа холбооны цогц шийдэл
     2. Аюулгүй байдал хамгаалалтын цогц шийдэл
     3. Мэдээлэл хадгалах, нөөцлөх цогц шийдэл
     4. Сүлжээ дэд бүтцийн цогц шийдэл / тус тус шалгарлаа.



































































Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.