Самар түүхээр яваад сураггүй алга болсон эмэгтэйг хайж байна

Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг онцгой байдлын алба хаагчид хайж байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 12 км-т буюу Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар тус сумын иргэн Х /42 настай, эмэгтэй/ “Самар түүнэ” гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг  есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 66 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бид 2017-09-28 03:43:35
    иргэд ажилгүй ядуурч хүнд ажилд ганцаар явж эрсдэж байна даа