Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн амлалтаа биелүүлэв
АНУ-ын Ерөн­хийлөгч Д.Трамп  Мексик, АНУ-ын хилийг  заагласан хана барих хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Тэгвэл Калифорни мужийн бүс нутаг Отай  Месад ажлын хэсэг гарч, хананы эх загварыг  бүтээж эхэлжээ.  Энэ талаар мужийн Хил,гааль хамгаалах албанаас мэдээллээ.  

Ханыг барих газрыг  одоогоор хуулийн дагуу хамгаалалтад авчээ.  Хэрэв төсөл ямар нэгэн маргаан дагуулбал ямар арга хэмжээ авахаа ч зохион байгуулагчид тооцоолсон байна.  Ямартай ч хоёр орон хилээ ханаар тусгаарлах нь тодорхой болж байна.  Төслийн тендерт зургаан компани шалгарсан байна. Тэд дөрвөн өөр төрлийн материал орсон хана барьж босгохоо ч мэдэгджээ. Хананы эх загварыг 30 хоногийн дотор барих бөгөөд одоогоор  5.5-9.1 метр өндөр байх талаар ярилцаж байна.    Хана нь цагаач иргэдээс хамгаалах болно гэдгийг эрх баригчид хийсэн мэдэгдэлдээ онцлон дурджээ.

Хил, гааль хамгаалах албаны түр комиссын гишүүн Роналд Вителло  “Бид улсынхаа хилийг хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс.  Тиймээс энэ ажилд оролцох нь нэр төрийн хэрэг. Хилийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэрэгсэлд  техник технологи, бат бөх хэрэм хана болон хүн хүч багтдаг”  хэмээн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. 

Хана нь 3000 гаруй  км байх бөгөөд хилийн хоёр талд юу болж байгааг харах боломжтой  юм байна.  Хоёр улсын хилийг зааглаж тусгаарласан хана барих энэ ажил  Д.Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа ажлын үеэр амласан  нэг том амлалт байсан юм. Гэвч түүнийг босгох ажил мөнгө санхүүгийн улмаас гацсан.  Тиймээс Д.Трамп хана босгох зардлыг Засгийн газрын жилийн төсөвт баталж өгөхгүй бол  Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоохоор сүрдүүлсэн юм.

Зууны мэдээ
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-10-02 17:27:04
    энэ хана бол хариугуй л юм бна
  • Anu 2017-09-30 11:18:19
    Good
  • Иргэн 2017-09-28 10:57:02
    Орчин үед тэнэг хүн л ийм хана босгох байх.
  • иргэн 2017-09-28 07:24:37
    трамп амлалтаа биелуулээд эхэллээ женко ч гэсэн эхлэнэ байгаа хузуугуй толгой шиг 8 жил худлаа ярьснаас нэг ч болсон сайн зуйл хийчихвэл бух амлалтыг нэхэхгуй