Махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 9-р сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7180 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буюу 55 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2017 оны 9-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 9-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-29 02:44:24
    Энэ жил гантай зуссан.Хадлан олигтой аваагүй,хэцүү зудархуу өвөл болох сурагтай.Бараг 100 сая хүрэх шахаж байгаа малаа малчид үнэрхэлгүй учрыг нь олсон нь дээрэ...
    202.21.117.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-28 09:23:36
    10 төгрөгөөр, 15 төгрөгөөр буурлаа гэж бичихийн хэрэггүй биз дээ. Бид 10, 15 төгрөгөөр ямар зүйлийг худалдан авч болох билээ? Юу ч авч чадахгүй шүү дээ.
    202.5.202.130
    Мэдэгдсэн Хариулах