Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “А” танхимд хуралдана. Хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалалтыг түдгэлзүүлэх тухай, хэлэлцэх эсэх/, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/, Ажлын хэсэг байгуулах тухай, Бусад /Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцэх, Тээвэр Хөгжлийн Банк болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулах, ажлын хэсэг байгуулах/ асуудлыг хэлэлцэнэ.

Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.