“Монгол Японы хөдөлмөрийн яармаг” болно

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: Финляндын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Финляндын ФЛОМ байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар” ОУБ, “Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн ТББ-уудыг чадавхижуулснаар нийт сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх нь” төсөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба хувийн хэвшлийн үүрэг, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг“Хөвсгөл нуур” зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт: Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн иргэдийн хурлын талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: "ДОТООДЫН АЧАА ТЭЭВЭР -ИНТЕРНЕТ ХУДАЛДАА-ШИЙДЭЛ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Тус хэлэлцүүлгийн зорилго нь дотоодын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернет худалдаа буюу цахимаар ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчлах юм. ЗТХЯамны 301 тоот өрөө

11:00 цагт:  Монголд тахь нутагшуулаад 25 жил болж байна. Энэ хугацаанд нийт 500 гаруй тахийг нутагшуулжээ. Тиймээс дэлхийн байгаль хамгааллын мэргэжилтнүүд “Байгалийн нөхцөлд устсан” хэмээн үнэлдэг байсан тахийг Монголчууд мөхлийн ирмэгээс аварч чадсан хэмээн үнэлж байна. Түүнчлэн манай улсын тахийн популяцийн тоо толгой Дэлхийн байгаль хамгаалах холбооны шалгуурт хүрсэн анхны популяци болсон юм. Хэвлэлийн хүрээлэн - 99068399

11:00 цагт:  Монголбанк дээр сэтгүүлчдийн уулзалт "Алтны нийлүүлэлтийн сүлжээ" гэсэн сэдвээр зохион байгуулагдана.

11:00 цагт:  Энэ сарын 29-өөс ирэх сарын 5-ыг дуустал XБНГУ-ын Фридрих-Эберт-Сан, Ланд Арт Монголиа ТББ хамтран ART Public UB 2017 нэртэй олон нийтийн урлагийн долоо хоногийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Урлагийн долоо хоногийн талаарх хэвлэлийн бага хурал Хүүхдийн 100-н Хаан банкны хурлын танхимд болно.

15:00 цагт:   Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Лайсэн Академи”-тэй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг “BLUE SKY” зочид буудлын III давхарт DAIMOND зааланд зохион байгуулна.

15:00 цагт:  Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагчийн анхны уулзалт, тангараг өргөж батламж, таних тэмдгээ гардаж авах үйл ажиллагаа болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.