“Лалын улс”-ыг хүчирхэгжүүлж буй 5 шалтгаан
Лалын шашинт сунни­туу­­дын хэт даврагч бай­гуул­лага “Лалын улс” өн­гөр­сөн хэдэн долоо хоно­гийн ху­гацаанд Иракийн хойд этгээдийн хэд хэдэн хотуудыг ээлж дараалан эзэлж, хяналтаа тог­тоох болсон би­лээ.  Үүнээс үз­вэл “Лалын улс” өрсөл­дөгчдөө нухчин дарахаар зэ­хэж байгаа мэт харагдаж байна.

Энэ оны зургадугаар сарын 9-ний өдрийн довтолгооноороо Ира­кийн цэр­гийн  армийг бут нир­гэж, улсдаа л томоохонд ордог Мо­сул хотыг эзэлсэн “Лалын улс” бүлэглэл өнгөрөгч долоо хо­но­­гоос да­хин дайралтаа идэв­хи­жүүлж, Кур­дуудын газар нутаг руу дов­толж эхэлсэн билээ.

АНУ Ира­­кийн шашны цөөнхүүдэд тус­лах амлалтаа ажил хэрэг бол­гох үүднээс гурван ч удаа цув­рал цохилтыг агаараас хий­гээд бай­на. Ерөнхийлөгч Барак Оба­ма энэ­хүү цохилтыг “Үй олноор нь аймаг­лан устгах үйл ажиллагааны эс­рэг хийж байгаа зайлшгүй арга хэм­жээ” хэмээн нэрлэжээ. 

Лалын улс энэ сарын 3-ны өдөр хоёр томоо­хон неф­тийн орд газрыг эрх­шээлдээ оруул­сан бөгөөд Ира­кийн хамгийн том ус хадгалах да­ланг эзлэн ав­сан билээ. Энэ мэтээс үзвэл Ла­лын улс хү­чир­хэг мэт харагдах бо­ловч үнэн хэрэгтээ дайчдын тоо харь­цангуй бага юм. Зэвсэгт хүч­­ний мэр­гэжилтнүүдийн үзэж бай­гаа Ла­лын улсын сүр хү­чийг нэмэг­дүүлж буй таван шалт­гааныг дор өгүүлье.

Зэр зэвсэгийн ашиглалт

Лалын улс нь хяналтдаа авсан нут­гийн дайчдын ашиглаж байсан танк, пуужингаас эхлээд бусад галт зэвс­гийг ашигладаг. Хоёр сарын өмнө явуулсан дайралтын үед  Ира­кийн цэргийн армийн орхин зуг­таа­сан зэр зэвсгийн  нөлөөгөөр Ла­лын улс улам хүчирхэгжсэн. Эд­гээр зэвсгүүдийн ихэнх нь АНУ-д үйлдвэрлэгдсэн байдаг аж.

Сириэс хуримтлуулсан туршлага

Лалын улс эртнээс л Ирак дахь зарим нутгуудыг эзэмшдэг байсан. Гэхдээ энэ хүртэл нутаг дэвсгэрээ зэр зэвсгийн хүчээр өргөжүүлэх болсон нь хөрш зэргэлдээ оршдог Сири дэх иргэний дайны байдал нө­лөөлсөн аж. “Сирид гурван жи­лийн хугацаанд үргэлжилсэн дайн Лалын улсын хувьд дасгал, сур­гуулилт болсон” гэж АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Soufan Group хамгийн сүүлд хийсэн мэдэг­дэлдээ дурьдсан юм.

Тэмцлийн сонголт

Лалын улс нь маш нарийн аргатай байлдааныг сонгож ирсэн. Лалын улсыг дэмждэг суннитуудын газар нутаг болон чухал чухал дэд бүтэц, хамгаалалт султай байгууламж зэр­гүүд рүү голлог довтолдог. Мөн дайчиддаа аль болох хохирол ам­суулахгүйгээр дайны стратеги боловсруулж, дотоод дахь эв нэгд­лээ хамгаалж чаддаг.

Үр дүн бүхий суртал ухуулга

Лалын улс нь ямар ч эсэргүү­цэл­тэй тулгаралгүйгээр хотуудыг хя­налт­даа авахын тулд “айдас”-ыг ашиглаж ирсэн. Тасалсан тол­гой, хэсэг хэсэг тасарсан цогцос­нуу­дын зургийг цахим ертөнцөөр ца­цаж, дайснуудаа айлгах тактик ба­римталдаг.   Үүний нэгэн жишээ нь, өнгөрөгч долоо хоногт Лалын улс Иракийн хойд этгээдийн Синжар хот руу довтолно гэж мэдэгдсэн да­руй айж мэгдсэн иргэд тус хо­тыг орхин явсан юм.

Сул дорой өрсөлдөгч

Лалын улс хүчирхэгжиж буй хам­гийн том шалтгаан нь дайсных нь хүч сул дорой байгаа явдал. Энэ нь курдуудтай хийсэн дайнаас тодор­хой болсон. Курдуудын цэр­гийн хүчийг Ирактай харьцуулахад харьцангуй сайн боловч,  хөнгөн зэв­сэглэсэн явган цэргүүд байдаг нь тэдний сул тал болж байгаа юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.