Их Британичууд мэдээллийн сайтуудаас илүү Википедиаг өргөнөөр ашигладаг
Их Британичууд гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү он­лайн нэвтэрхий толь болох Википедиагийн мэдээлэлд итгэдэг нь су­дал­гаагаар тогтоогджээ. Википедиаг үүсгэн байгуулагч Жимми Уолес өнгөрөгч ням гарагт уг судалгааны дүнг нийтэд дэлгэсэн бай­на. Их Британийн олон нийтийн судалгааны байгууллага “YouGov” Их Британийн насанд хүрсэн 2000 гаруй хүнийг оролцуулан уг су­далгааг явуулжээ.

Үүний дүнд судалгаанд оролцогчдын 64 хувь нь Википедиагийн мэдээлэлд “үргэлж” болон “хааяа” итгэдэг гэж хариулжээ. Түүнчлэн, Их Британийн томоохон мэдээллийн агентлаг BBC агентлагийн мэдээллийг үнэн гэдэгт итгэдэг гэж судалгаанд оролцогчдын 61 хувь нь хариулсан бол “The Times” зэрэг сонины мэдээнд 45 хувь нь итгэдэг гэжээ.

Мөн “The Sun” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээнд ердөө 13 хувь нь итгэдэг хэмээн хариулсан байна.  Харин нөгөө талаар мэдээллийн эх сурвалж болгон ашиглахад хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр “Encyclopaedia Britannica”-г нэрлэсэн бөгөөд 83 хувь нь мэдээг нь үнэн гэдэгт итгэлтэй байдаг хэмээн хариулжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.