Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр төслийн талаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийж, үндсэндээ дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгаа. УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг  2017 оны 12 дугаар сарын 15 гэхэд бэлэн болгоно. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна.  Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ гэж байлаа.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн, саналыг хэрхэн нэгтгэж байгаа талаар танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Уг хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 комьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна.  Одоогоор 200 гаруй мянган иргэдийн саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалж байгаа гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Өнгөрсөнд Үндсэн хуульд тулгалтын замаар дордуулсан долоон заалтыг шиг өөрчлөлтийг хийж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН улс төрийн намууд зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна гэдгийг дурдаж байлаа.

Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэдгийг мэдээлэлдээ онцоллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлдэгч 2017-10-01 13:19:07
    Дордуулсанаасаа долоон дор юм хийчивдээ.
  • Па па  2017-09-29 16:56:18
    Харин тиймээ яриандаа халаад хадуурдаг Батзандан нар бол хэцүү шүү Амыг сайн татаж явахгүй бол болохгүй ээ
  • zochin 2017-09-29 14:45:16
    Д.Лүндээжанцан Г.Занданшатар 2 -ыг үндсэн хуульд бүү ойртуул. Наад 2 -ийн хийсэн ярьсан бүхэнд үнэн нэг ч байхгүй. Д.Лүндээ 70 сая төгрөгний хахууль авсан хүн....
  • Бат 2017-09-29 11:29:07
    Үндсэн хуулиндаа параламентаа хоер тахимтай болгое