“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчилж байна

Монголбанк жил бүр УИХ-аар батлуулдаг Төрийн мөнгөний үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийг 10 дугаар сарын 1-нээс  өмнө УИХ-д өргөн барих үүрэгтэй бөгөөд өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга М.Энхболдод  Төрийн мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа.  Ирэх онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд  дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа ба үүнээс үүдсэн хэд хэдэн үйл ажиллагааг шинээр хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт 2017 онд олон хүнд сорилт тулгарч, амжилттай даван туулж байна. Өнгөрсөн оны энэ цаг үед хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон сорилтууд байсан ч эдгээрийг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх санхүүгийн чадавхи хангалтгүй байлаа. Иймд Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд Олон ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж, төсөв, мөнгөний болон бүтцийн шинжтэй гурван жилийн бодлогыг цогцоор нь тодорхойлж,  хэрэгжүүлж эхлээд байна.

Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын орлого өндөр цаг үе тохиож байгаа нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг үзүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, инфляци Төв банкны зорилтоос доогуур түвшинд байгаа төдийгүй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд цаашид эерэг өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна.

Эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлэх, банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлага хэвээр байгааг харгалзан Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төслийг боловсруулан, танилцуулж байна.

Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нийт 10 хуулийн төслийг хууль санаачлагчид уламжилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олон улсын сайн туршлага, зарчимд тулгуурлан шинэчлэх зорилгоор Төв банкны тухай хууль, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах, банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг банкны хууль тогтоомжид нэвтрүүлэх зорилгоор “Банкны тухай хууль”, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”, мөн активын удирдлагын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Активын удирдлагын тухай хууль”, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Валютын зохицуулалтын тухай хууль”, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарт, зарчим, шаардлагад нийцүүлэх, гадаад төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчлэх ажил хийгдэж байна. 

Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулж байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхжлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд бидний өмнө хүлээгдэж байна.

Цаашид макро эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-30 11:08:54
    Ийм нөхдүүд бүтэхгүй ээ, ёстой хөхөө шиг донгодож, тогс шиг гоёсон ч таалагдахаа байсан, нүднээс л далд ороод амраагаад өг. Өнөөгийн нийгмийн ядуурал, ард түмни...
    66.181.185.61
    Мэдэгдсэн Хариулах