“Монгол, Японы хөдөлмөрийн яармаг” хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Мэргэжил Боловсролын мэдээлэл судалгааны төв  “Лайсэн” академитэй хамтран Монгол Японы хөдөлмөрийн яармагийг өчигдөр нээсэн.  Хөдөлмөрийн яармаг нь 2008 оноос эхлэн  жил бүр амжилттай зохиогдож байгаа аж. Энэ удаад мөн Японы 18 их дээд сургууль, гурван компани оролцож байна.

Монгол Японы хөдөлмөрийн яармагт зочилсноор Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөх, тухайн байгууллагатай танилцах боломжтой. Яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн 1000 гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна.  “Монгол Японы хөдөлмөрийн яармаг” өнөөдөр хоёр өдрөө үргэлжилж буй бөгөөд ажлын байр хайж байгаа бол “BLUE SKY” зочид буудлыг зорьж болно. Яармаг өнөөдөр 2:00-17:00 цаг хүртэл нээлттэй байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.