Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байна

МЭНДЧИЛГЭЭ
 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийг гэрлийн хурдтай зүйрлэм бөгөөд түүнийг эх орондоо нутагшуулан, гардан хийж буй инженер техникийн ажилтнуудын олонх нь хагас зууныг туулсан Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн төгсөгчид байдгаараа манай сургуулийн эрдмийн хамт олон бахархаж байдаг.
 
Оюутнууд маань олон улсын уралдаан, тэмцээн, олимпиадуудад тэргүүлж, багш эрдэмтэн судлаачид нь олон улсад танигдсан, сургалтын чанар нь улсынхаа хэмжээнд баталгаажиж, олон улсад магадлан итгэмжлэгдэхээр бэлтгэл ажлаа хангасан тэргүүлэх сургуулийн нэг болжээ.
 
Мэдээлэл Холбооны технологи улс орны бусад салбаруудад түлхүү хэрэглэгдэх болсон өнөө үед бид салбарынхаа байгууллагуудаас гадна бусад салбарын гадаад, дотоодын байгууллага компаниудтай хамтран ажиллаж, харилцаа холбоо мэдээллийн технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулахад нь анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Мэдээлэл Холбооны технологи улс орны бусад салбаруудад түлхүү хэрэглэгдэх болсон өнөө үед бид салбарынхаа байгууллагуудаас гадна бусад салбарын гадаад, дотоодын байгууллага компаниудтай хамтран ажиллаж, харилцаа холбоо мэдээллийн технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулахад нь анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.
 
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн үе үеийн төгсөгчдөдөө, эрдэмтэн багш, судлаачид, нийт оюутнууддаа харилцаа холбооны мэргэжилтэй ажилчин бэлтгэж эхэлсний 80 жил, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
 
Багш та - Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та - Хоёр үгнээс нь арван эрдэм цацруулах гүн ухаантан
Багш та - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та - Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.

Хүндэтгэсэн, ШУТИС, МХТС-ийн Захирал доктор, дэд профессор Н.Чулуунбанди

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anand,USA 2017-10-02 11:49:59
    Holboonii surgaltiin tob bolon Medeelel Tehnikiin Surguulid/Telecommunications University hamt ajillaj b.san nohoddoo mend hurgie
    172.56.3.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлдэгч 2017-10-02 08:26:44
    Нийт цахилгаан холбоо, радио холбоо, мэдээллийн технологийн инженер техникийн ажилтанууддаа баяр хургэе.
    59.153.113.57
    Мэдэгдсэн Хариулах