“Талын хөх чононууд” Тайваний шигшээтэй нөхөрсөг тоглолт хийнэ

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Герман дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор анхны албан ёсны тоглолтоо энэ сарын 05-нд Тайвань улсын шигшээ багтай хийхээр болжээ.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай шигшээ баг өчигдөр эхний бэлтгэлээ хийсэн бол өнөөдөр хоёр дахь бэлтгэлээ хийгээд мягмар гаригт Тайвань улсыг зорих аж. Энэхүү шигшээ багийг өнгөрсөн сард, ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр сонгон бүрдүүлсэн юм.

Тайвань Улсын багтай нөхөрсөг тоглолт хийхээр манай лигийн шилдэг 18 тоглогч явж байгаа. Түүнээс гадна энэ сарын 15-23-ны хооронд 23 тоглогчоос бүрдсэн насанд хүрэгчдийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэлд гарна. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай үед шигшээ багаараа хангалттай хэмжээний бэлтгэл хийж чадаагүй ч олон улсын тэмцээний туршлага олох чухал өдрүүд “Талын хөх чононууд”-ыг хүлээж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.