Солонгосын  талаас зам гүүр, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв
Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Монгол-Солонгосын эдийн засгийн форум өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалтаар хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах санаачилга гаргах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, өмнө нь  БНСУ-д ажиллаж амьдарч байсан болвсон хүчнээ дахин сургаж чадавхижуулах үнэмлэхжүүлэх зорилготой юм.

Монгол-Солонгосын эдийн засгийн форумд хоёр орны улстөрчид, судлаачид, эдийн засагчид, тэргүүлэх бизнесийн байгууллагууд, бизнесмэнүүдийн төлөөлөл 120 гаруй төлөөлөгчид оролцож байна. Уг форумын үеэр төлөөлөгчдийг "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Монгол дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах, хоёр орны улстөр, бизнесийн салбарт хамтын ажиллагаа, харилцааг өргөн далайцтай хөгжүүлэхээр зорьж буй.

Цаашид Хамтарсан форумыг жилд хоёр удаа Монгол Улс болон БНСУ-д тус тус зохион байгуулах, бизнес, эдийн засгийн мэдээлэл солилцох, талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, хоёр улсын бизнесийн байгууллагуудыг бүтээн байгуулалтанд хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх, Нийгэм соёл, бизнес эдийн засаг, боловсролын дэд хороодыг байгуулах зэрэг зорилт тавьж байгаа юм байна. Ингээд өчигдөр эхэлсэн форумын үеэр илтгэл тавьсан хүмүүс бүгд Монголын баялагийг Солонгос технологиор боловсруулж хөгжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Түүнчлэн Солонгосын талаас төмөр зам, зам гүүр, холбоо харилцааны салбарт хөрөнгө оруулах сонирхолтойгоо форумын үеэр хэлж байлаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.