Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд тус дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа аж. Иймд мал бүхий иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.