Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины хэн нь ч Монгол биш гэв

АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол  эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад хандсан байна. Төрийн департментаас “дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш” гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн болно гэж ГХЯ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.