Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл БИО чацаргана брэндийн шинэ нүүр царай боллоо
Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд танил болж, аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогч, фэнүүдтэй болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлийн “Хайрын хариу” талархлын тоглолт есдүгээр сарын 29-ний өдөр үзэгчдийн халуун алга ташилтан дунд амжилттай болж өндөрлөв. Тоглолтын үеэр азтай үзэгчдийг шалгаруулж Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн БИО чацарганы шүүсний бүтэн жилийн хэрэглээний эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

Мөн UFC групп дуучин Б.Бат-Энэрэлтэй 1 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хүн бүрийн хэрэглэх дуртай, хамгийн амттай, хамгийн аминдэмтэй БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар Б.Бат-Энэрэл хүүг тодорхойлон ивээн тэтгэж хамтран ажиллах болсон юм.


 
Энэ талаар бяцхан авьяастан, дуучин Б.Бат-Энэрэл "Тоглолт маань гоё боллоо .Үзэгчид дуу болгонд маань алга ташиж баярлаж байна. Миний тоглолтыг дэмжиж ажилласан БИО чацарганы ах эгч нартаа баярлалаа. Би 2 настайгаасаа эхлэж БИО чацаргана уусан. БИО чацаргана бусдаас илүү амттай, илүү амин дэмтэй. Яагаад гэвэл цэвэр чацаргана жимсний шүүс гэж би боддог. Тиймээс миний эрүүл мэндэд тустай, миний уух хамгийн дуртай ундаа юм" хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.

Мөн UFC Группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал Б.Хадбаатар "Манай UFC групп үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн урлаг, спортынхныг дэмжин ажилласаар ирсэн. Энэ удаа бид бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэлийг БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар тодорхойлж хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэлээ.
 



Тоглолтын үеэр Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн удирдлага, хамт олон Бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэл болон урлагийн замд хөтлөн оруулсан багш, МУГЖ дуучин С.Батсүх нарт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяр хүргэж, урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байхыг билэгдэж, хүндэтгэл үзүүлэн эдийн дээд Монгол хадагаа өргөн барьсан юм.

Бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлдээ хичээл сурлага, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.



















 

Л.Намуун
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus