14 компанийн хувьцааны ханш буурсан байна
 Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20  компанийн 104 609 ширхэг хувьцаа арилжсанаас зургаан компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан байна.

Тодруулбал “Улсын их дэлгүүр" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.9 хувиар өссөн бол "Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 19 522 ширхэг үнэт цаас 1 тэрбум 790 сая 860 322 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1070.48 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 85 тэрбум 774 сая 463 293 төгрөг болжээ. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.