Замын хөдөлгөөнд дугаарын тэгш, сондгойгоор явуулах саналыг хотын даргад хүргүүлсэн
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч X.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт зам тээврийн осол гарч нэг эмэгтэй амь насаа алдсан. Энэ хэргийн талаар?

-Энэ сарын 08-ны өдөр “Аавуудын өдөр” тохиосон байгаа. Үүнтэй холбоотой нийслэлийн хэмжээнд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээдгүй гарсан. Энэ өдөр нийтдээ 145 согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцож байсныг илрүүлсэн. Мөн тухайн өдрийн шөнийн 00:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Авто сургуулийн зам дээр эзэн холбогдогч нь тодорхойгүй зам тээврийн ослын хэрэг гарсан. Тодруулбал, ослын улмаас 35 настай Э гэгч нь автомашинд дайруулж амь насаа алдсан.

Уг хэрэг гарсан гэсэн мэдээллийн дагуу манай алба хаагчид очиход 25 настай Б гэгч эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрээр цагаан өнгийн “Тоуоtа Маrк II” загварын автомашин талийгаач эмэгтэйг дайрчихаад хэргийн газрыг орхиод явсан гэх мэдээллийг өгсөн. Үүний дагуу манай замын цагдаагийн зүгээс тухайн автомашиныг эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулсан. Осол гарсан замын хажууд байрлах камерын бичлэгийг шүүж үзэхэд “Тоуоtа Маrк II” маркийн автомашин бус “Рrius” автомашин мөргөсөн нь тогтоогдсон. Гэвч гэрчийн мэдүүлэг өгч байсан эмэгтэй уг хохирогчийг дайрсан болохыг тогтоосон. Иймд энэ эмэгтэйг саатуулан шалгаж байгаа! Уг осол гаргасан эмэгтэй худал мэдүүлэг өгч төөрөгдөлд оруулсан. Тухайн автомашинд дайруулсан хохирогч эмэгтэй анхны тусламж авч байгаад амиа алдсан.

-Хохирогч тухайн үед нөхөртэйгөө хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Одоогийн байдлаар тухайн жолооч болон хохирогчоос согтуу байсан эсэхийг нь тогтоохоор шинжилгээ хийсэн байгаа. Гэрчүүдийн мэдээллээр гэр бүлийнх нь хүн болон хохирогчийг согтуу байсан гэсэн. Согтуу байсан үгүйг шинжилгээгээр тогтооно.

-Төв замын нэгдүгээр эгнээ болон зогсохыг хориглосон газарт зогссон автомашиныг ачиж, журамлаж байгаа. Харин удахгүй дугуй түгжигч хэрэглэх гэж байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Энэ оны зургадугаар сарын 26-ны өдрийн НИТХ-ын 98 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн дугуй түгжих үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болсон. Тээврийн хэрэгслийн түр зогсохыг хориглосон буюу тээврийн хэрэгслийн зогсох ёсгүй газар зогссон, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа тавьсан жолоочийн автомашиныг ачих үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулж байсан. Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг санал гомдлууд ирсэн. Энэхүү санал гомдлыг шийдэхээр дугуй түгжих ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Харин зогсохыг хориглосон газар автомашинаа тавьсан тохиолдолд дугуйг түгжиж цонхон дээр холбогдох утасны дугаарууд байрлуулах болсон байгаа.

-Дүрэм зөрчиж автомашиныхаа дугуйг түгжүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгийн торгууль ногдуулах вэ?

-Хэрэв дугуйгаа түгжүүлбэл тухайн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлөөд түгжигчийг тайлуулах боломжтой.

-Төв замаар зорчиход төлбөртэй болгох асуудал яригдаж байгаа. Энэхүү санал танайхаас гарсан уу. Иргэд энэ асуудалд нэлээд бухимдалтай хандаж байгаа. Энэ талаар гомдол санал ирж байна уу?

-Хотын төвөөр явах автомашинаас сард 40-50 мянган төгрөгийн хураамж авна гэсэн саналын дагуу иргэдээс багагүй гомдол, санал ирж байна. Зарим иргэдээс энэ саналыг зөв гэж байгаа. Гэхдээ энэхүү саналыг хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу гэсэн санал асуулга иргэдийн дунд явсаар байна. Түүнээс биш үүнтэй холбоотой нийслэлийн Засаг даргын ямар нэг захирамж гарсан зүйл байхгүй байгаа.

-Есдүгээр сарын 01-ний өдөр болохтой холбогдуулан нийслэлд замын ачаалал нэлээд ихэсдэг. Үүнтэй холбогдуулан танайхаас ямар арга хэмжээ авах вэ?

-Ер нь есдүгээр сарын 01 болохоор замын ачаалал нэлээд ихэсдэг. Өнгөрсөн жил замын хөдөлгөөнд дугаарын тэгш, сондгойгоор явуулсан байгаа. Үүнийг иргэд нэлээд сайшаасан. Тэгэхээр энэхүү ажлыг энэ жил ч гэсэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргад саналаа хүргүүлчихсэн байгаа. Мөн нийслэлийн иргэдээс ч гэсэн давхар санал авна.

-Аймгуудын замын хөдөлгөөний байдалд хяналт шалгалтыг хийсэн гэсэн. Шалгалтыг аль аймгуудад хийсэн бэ?

-Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол хэргийн гаралт нэмэгдэж хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа байдал, замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, амралт зугаалга, аймаг болон сумдын олон ой тохиож хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор шалгалт хийсэн. Төв аймгийн Лүн, Баянчандмань буюу Дархан, Орхон-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд, Цонжинболдог буюу Багануур, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн чиглэлд, Баянцогт буюу баруун аймаг Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Ховд зэрэг аймгуудын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавих зорилгоор 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллуулж хяналт шалгалт явуулсан. Энэхүү шалгалтаар нэлээд олон зөрчил дутагдал илэрсэн.

-Тодруулбал?

-Ер нь нэлээд зөрчил дутагдал гарсан байгаа. Тухайлбал, баруун аймгийн чиглэлд явж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нарын гаргаж буй зөрчил дутагдлаас дурьдвал Завхан аймгаас-Улаанбаатар хот руу зорчиж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Бат-Эрдэнэ нь 44 зорчигчтой хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан. Говь-Алтай аймгаас-Улаанбаатар хот руу зорчиж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нь 39 зорчигчтой хурд хэтрүүлсэн байгаа. Мөн Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй, 68-20 ЗАА, 84-85 БНХ, 51-77 ХОА , 15-80 ГАҮ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан нийслэл хот руу буцаасан. Мөн 90-09 ХОА, 99-00 ХОШ дугаарын автобусны жолооч нар нь хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн, замын хуудсанд нэр бичигдээгүй зорчигч тээвэрлэж явсан, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож явсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.

-Шалгалт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтыг энэ сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм. Амралт зугаалга, найр наадмын цаг дуусч хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой ч зам тээврийн ослын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа. Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа хүний хувьд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх, жолооч болон зорчигчдодоо хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг нь зүүлгэж явах, урсгал сөрөхгүй, хурд хэтрүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

-Зүүн чиглэл болон Дархан, Сэлэнгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг гэсэн нийтлэг зөрчил гаргадаг. Үүнд хяналт байнга тавих уу?

-Хяналтыг тодорхой хэмжээнд тавиад явж байгаа. Үргэлжилсэн шугам давдаг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцдог, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг зөрчил дутагдлууд гаргаж байсан жолооч нарт МУ-ын ЗХТХ-д заасан заалтын дагуу арга хэмжээ авч зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажилласан.Түүнчлэн ажилдаа хариуцлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг нийслэлийн Замын цагдаагийн газраас хүргүүлсэн байгаа. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Н.АЛТАНЦЭЦЭГ
НИЙСЛЭЛ ТАЙМС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • доржготов 2014-08-12 13:25:31
    Замын хажуугийн мод зүлэг нь ихэнх нь шарилж болохоор хүний эрүүл мэндэд муу, манай орон хэт хуурай учир, мөн зун нь дэндүү богино учир 3-хан сар шарилж үнэртэхийн төлөө хэдэн мянган машин өдөр болгон чихэлдэж шатахуун шатааж 2 сая хүн уушигаа хордуулах х
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зоригтбаатар 2014-08-12 13:19:58
    Автомашины замаа өргөн болговол түгжрэл багасна.Ургуулж чаддаггүй зүлэг, мод байлгаад яадаг юм, бүгдийг нь авч хаяад аль болох өргөн замтай болох хэрэгтэй.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зоригтбаатар 2014-08-12 13:18:22
    Автомашины замаа өргөгөвөл түгжрэл багасна.Ургуулж чаддаггүй зүлэг, мод байлгаад яадаг юм, бүгдийг нь авч хаяад аль болох өргөн замтай болох хэрэгтэй.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • сараа 2014-08-12 11:56:11
    хичнээн мөнгө төгрөг төлсөн ч байдал дээрдэхгүй бга.дэмжихгүй бна.
    202.126.90.58
    Мэдэгдсэн Хариулах
  • саналбаатар 2014-08-12 10:59:31
    хотыг тойрсон тойрогийн замыг гэр хорооллоос хэдхэн айлыг байранд шилжүүлэн суулгаж ашиглалтанд оруулбал түгжрэл эрс багасна.Тэрнээс 1-р сургуулийн хажууд уулзвар ашиглалтанд оруулаад 15 хувиар түгжрэл багаслаа гэж бүлтрэх хэрэггүй
    182.160.36.13
    Мэдэгдсэн Хариулах