МХТС-ийн 50 жилийн ойд: Радио холбооны тэнхмийн багш нараа дурсахуй

- Харилцаа холбоо мэдээллийн технологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт ойд-


Техникийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид 1986 оны намар оюутан болж элсэн ороход одоогийн МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхарт олон сувгийн лаборатори буюу 268 тоот өрөөнд анх нэгэн дөлгөөхөн нүдэнд дулаахан хүн биднийг угтан авсан нь ангийн маань багш Ц.Шаравжамц гэж багш байлаа. Шараваа багш маань маш хичээнгүй, эмх цэгцтэй ёстой л нэг хүн сургахын төлөө махруун зүтгэдэг ёстой л багш байхаар заяагдсан хүн байжээ. Тэр үед компьютер сургалтанд дөнгөж нэвтэрч лрограмчлалын хичээл орж эхэлсэн үед Шараваа багш маань хэрэглээний Multidet, Supercalk, Fantasy программуудийг бие даагаад сурчихсан, ангийнхаа хэсэг оюутнуудын дунд програмчлалын дугуйлан зохион байгуулж, програм дээр ажиллахыг заадаг байж билээ. Анх багш болоод шинэхэн багш хичээлээ бэлтгэх гэж чадан ядан суухад маань ч өөрийн бэлтгэсэн конспектоо үзүүлж тэгэж бэлд ингэж заа гээд багш маань мөн ч дотно зөвлөдөг байв.
 
Монгол улсын мэдээлэл холбооны салбарын бат бэх суурийг тавихад үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулсан жинхэнэ алтан үеийн багш нар болох П.Лхагваа, Г.Цогбадрах. Ж. Чулуунхүү, Б.Баатаржав. Б.Сүхбаатар, Н.Оюун, БДамдинсүрэн. Ц. Болд, О.Балдангомбо, Ц.Шаравжамц. Б.Отгонбаяр, Л.Батхишиг багш нараар хичээл заалгаж байсан үнэхээр азтай шавь нар гэдгээрээ ямагт бахархана. Тэд маань ректор, проректор, сургуулийн захирал, факультетийн декан. тэнхимийн эрхлэгч, нам эвлэлийн хорооны дарга гээд сонгуульт болон удирдах ажил алба хашиж байсан жинхэнэ шилдэг багш нар, тэргүүний удирдагч нар байснаас тэр үеийн боловсон хүчний сонголт агуу байжээ гэж бодоход хүргэдэг.
 
Факультетийн декан гээд нэг тийм эрхэмсэг хүн бидэнд мэргэжлийн удиртгал хичээл орж холбооны инженер яагаад болох ёстойг, энэ мэргэжилд яагаад дурлах ёстойг яг л яс маханд шингэтэл лекц уншдаг байсан нь Г.Цогбадрах багш маань билээ. Цогоо багшийн “Антенн фидерийн төхөөрөмж” хичээлийн курсын ажлаар баг болж нэгнийхээ гэрт очиж хашаанд нь антенн хийж туршилт явуулж байсан нь жинхэнэ үр дүнд суурилсан сургалт байжээ. Хожим багш болсон үед маань ч (Цогоо багш ХМТС-ийн захирал байв.) их зарчимч шаардлага тавьж, биднийг ажлаар их шахдаг, урам ч их өгч ажилладаг байж дээ.
 
Б.Дамдинсүрэн багш маань тэр үеийн Зөвлөлт холбоот улсын Одесс хотын ТИС-д докторын зэргээ хамгаалаад ирсэн шинэхэн эрдэмтэн багш маань ПДС-ийн ТВ-ийн студи лабораторийг хариуцан эрхлэгчээр нь ажиллаж байсан ба тэр студийн нэг өрөөнд бид нар хонох нь холгүй шөнө дөл болтол асуугдаж суудаг байснаа эргэн дурсаж байна. Багшийнхаа одоог хүртэл хийж байдаг Монгол хэлний яриаг нийлэгжүүлэх эрдэм шинжилгээний ажилд нь 2-р курсэд байхаасаа тоогдон сонгогдож, судалгаа шинжилгээний ажлын зах зухаас мэдэрч, төгсөхдөө ч энэхүү сэдвийн хүрээнд буюу Монгол хэлний яриаг нийлэгжүүлэхэд ТЭМ ашиглах нь сэдвээр Б.Отгонбаяр багшийнхаа удирдлага дор дипломын төслөө гүйцэтгэж байлаа.Б.Дамдинсүрэн багш маань ШУТИС-ийн Ректор хүртэлх албыг хашиж, Монгол улсын гавъяат багш алдрыг хүртэн, одоог хүртэл сургаалиа хайрласаар байдагт гүнээ талархдаг.
 
Дэлхийд данстай (Дэлхийн топ 1000 эрдэмтэнээр шалгарч байсан) эрдэмтэн Б.Сүхбаатар багшаар хичээл заалгаж, эрдэм судлалын ажлаа тэр их хүний удирдлага дор чиглүүлж залуурдуулж байсан би туйлын азтай нэгэн. Сүхээ багш маань их олон талын мэдлэгтэй, мэдээлэл холбооны технологийн олон чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийсэн, шинэ технологийн мэдлэг их түгээдэг. Англи, Орос, Хятад, Унгар, Герман гээд их олон гадаад хэлээр ярьдаг яах аргагүй дэлхийн эрдэмтэн билээ. Тэрээр Монгол улсын Шинжпэх ухааны гавъяат зүтгэлтэн хэмээх хүндтэй алдрыг хүртсэн их эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байсан юм.
 
Тухайн үед радио холбооны тэнхим Н.Оюун, Б.Отгонбаяр гэсэн хоёрхон эмэгтэй багштай байсан. Н.Оюун багш маань байнгын инээмсэглэлтэй, оюутнуудаа их сайхан урамшуулдаг, бидэнд их өөдрөгөөр нөлөөлсөн багш. Энэхүү дурсамжийг тэрлэж суухад Н.Оюун багшийн өндөр өсгийтийн тог тог чимээ, самбар дээрх цагаан цэрдний товшилт, багшийн өгүүлбэр бүрийн дундах инээмсэглэл энэ бүхэн дурайж багшийгаа дурсан санахад сайхан байнаа. Н.Оюун багш сайн багш төдийгүй нийгмийн идэвхитэн байж. Тэрээр дээд боловсролтой эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж тэргүүнээр ажиллаж байсан. гадаадад ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцож байсныг тодхон санаж байна.
 
Ц.Болд багш маань докторын зэргээ хамгаалаад ирсэн шинэхэн эрдэмтэн багш конспект ч харахгүй самбар дүүрэн томьёо бичээд п, зураг зураад л тайлбарладаг байлаа, одоогийнхоор бол их л IQ сайтай багш гэж би л хувьдаа дүгнэдэг байсан. Тэрээр ШУТИС гэдэг их айлд проректор хүртлэх алба залгуулж байгаад Скайнетворкс компанид ажиллах болсон. Өнөөдөр тэрээр Монгол улсын гавъяат багш хэмээх хүндэт алдрыг хүртэн бидэнтэй ажил төрлийн холбоотой байдагт баяртай байдаг. Скайнэтворкс компани нэрэмжит лабораторио сургууль дээр байгуулж, профессор багш нарын бичсэн мэргэжлийн ном сурах бичгүүдийг ивээн тэтгэхэд мэдээж Болд багшийн маань шууд санал санаачилга, нөмөр нөлөө их байж таараа.
 
О.Балдангомбо багш маань инженер болох гэсэн бидэнд эдийн засгийн ухааны эхний үсгийг эхний онолыг заасан ачтан, оюутан үеэ эргэн дурсахад нэг сайхан ер бишийн хоолойтой, хүнгэнэсэн дуугаар лекц уншдаг нь хамгаас түрүүнд санагдаж байна. Долоовор хуруугаа гозойлгоод энэ чинь ийм учиртай гээд их л нухацтай ойлгуулан заадаг байсан. Нойрмоглон үүрэглээд суугаа оюутан багшийг дуугаа өндөрсгөхөд цочоод сэрдэг л байлаа. Яруу найрагч шүлэгч багш маань ШУТИС-д проректор хүртэлх алба залгуулж байснаас гадна МХТС-ийн магтуу, Багшдаа мөргөмүү зэрэг дууны үгийг бичиж дүрсжүүлсэн авъяастан.
 
Багш нартайгаа их л олон шижмээр холбогдож багш нартайгаа хамт ажиллаж багш нараасаа өдөр тутам суралцаж явдаг азтай шавийнх нь хувьд хийж бүтээсэн гавьяагаараа эрхэм хүндтэй хүн нь гэж олон сайхан шавь нартаа хүндлэгдэж байдагт нь эрхэм хүндэт багш нартаа урт насалж, улам ихийг хийж бүтээгээрэй, улам олон сайхан шавь төрүүлээрэй гээд, багш нартаа болон багш нарынхаа сайхан гэр бүлд нь, үр хүүхдүүдэд нь эрүүл энх эрхэм сайхан бүхнийг хүсэн ереөе!

З.БУЯНХИШИГ (1991 оны төгсөгч МХТС-ийн дэд захирал)


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shar okhin 2017-10-05 12:41:52
    Shar okhin geed neg bagsh baij bilee ene tenkhimd
  • Нараа 2017-10-05 05:50:01
    Нэгэн цагт энэ сайхан оюунлаг багш нартай хамт ажиллаж байсан сайхан дурсамж байдаг юмаа. Та бухэндээ баярын мэнд хургэж,хамгийн сайн сайхныг хусие.
  • ДашТуул 2017-10-04 05:02:40
    Онеедер энх мэнд суугаа болон Эрхэмлэн дээдэлдэг багш нартаа баярын мэнд хургэж аз жаргалыг ереое.
  • Anand, 2017-10-04 02:22:46
    Oyun bagshtai Mongold,USAd uulzaj,hamt ajillaj,nohorloj baiv.Sain hun b.laa Um maanii badniihum