Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 


 

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль

·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

·  2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.  

Ажилласан байдал

·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

·  1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

·  2000-2004 онд УИХ-ын гишүүн

·  2004-2008 онд УИХ-ын гишүүн

·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

·  2012-2013 онд УИХ-ын гишүүн

·  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

·  2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2017-10-09 00:05:50
    Ийм боловсролгүй юм байж бөөн амбицтай сагсуу юмыг ерөнхий сайдаар сонгож байдаг... монгол улс ингэж доошоо орох гэж дээ. арай ч дээ
  • Зочин 2017-10-06 14:58:21
    За даа .Эрдэнэбат их давгуй залуу байсан юм. Харамсалтай л байна. Ер .сайд солигдлоо. Монгол яллаа ч худлаа шуу
  • ИРГЭН 2017-10-06 03:21:08
    Одоо "Сэлэм Тогмид" яаж байлдахыг харах л үлдлээ...Төрд шургалсан луйварчдын өөдөөс "Сэлэм гялс, толгой өндөс" байхыг ард олон хүсч байна....
  • АМЖИЛТ ХҮСЬЕ 2017-10-04 13:18:37
    АМЖИЛТ ХҮСЬЕ
  • Зочин  2017-10-04 12:58:52
    БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ. АРД ОЛНОО ТҮШЭЭРЭЙ. ИТГЭЖ БАЙНА. ЭРЧТЭЙ, ЗОРИГТОЙ АЖИЛЛААРАЙ. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛААРАЙ
  • зочин 2017-10-04 10:13:28
    Жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилоорой. Боловсролын салбар их л бохирдсон доо.
  • дагваа 2017-10-04 08:36:27
    Та намынхаа гишүүдийн 60 тэрбумын,концессийн 80 тэрбумын,Эрдэнэтийн 49 хувийг шудрагаар илрүүлж тогтооход зориг гаргахыг хүсье. Ерөнхий сайдад баяр хүргье....
  • Ard 2017-10-04 08:21:18
    Hen baisan ch ylgaagui dee! Ard Tumnii ner baridag hudlaa ugee ene humuus bolimoor naad 76 dotor chin shudraga humuus baigaa shuu!
  • иргэн 2017-10-04 08:18:36
    урвагчаас юу ч хулээгээд хэрэггуй 11сарын 22-нд намын дарга еер хун болоод энэ ер сайд огцорно ийм дур зураг харагдаад байна тв9ийн хэлгуй ганбаяр орой ингэж хэ...
  • Цэнд 2017-10-04 08:18:18
    Баяр хүргэе.
  • N 2017-10-04 08:04:33
    Bayar hurgie.Ard tumen tanid mash ih itgej bgaa
  • dfd 2017-10-04 07:15:45
    Bayar hurgie. Ard tumniihee itgeliig buu aldaarai. hicheedeg yum shuu. tuuhen tsag ue.
  • зочин 2017-10-04 07:06:17
    Баяр хүргэе, Хүрэлсүхэд,,,,, 60 тэрбумын, 800 тэрбумын концессын, Эрдэнэтийн 49 хувийн мафи-гаас салаарай.