“Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртлээ
Дэлхийн спорт хувцасны алдарт брэнд NIKE-аас жил бүр АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагддаг "NIKE 3 on 3" тэмцээн энэ сарын 8-10ны өдрүүдэд Лэйкэрсийн алдарт Стэйплс центерийн гадаа талбайд зохион байгуулагдагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголын баг тамирчид тун амжилттай оролцож тэргүүн байр буюу алтан медаль хүртээд ирсэн байна.  

Энэхүү тэмцээн нь 1200 багийн 4500 орчим тамирчид оролцсон, 25000 үзэгчдийг хамардаг Мэргэжлийн хоёрдугаар зэрэглэлийн тэмцээн юм.  Манай тамирчид Бразил улсад зохион байгуулагдах 2014 оны “Гурвын эсрэг гурав” төрлийн Дэлхийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээн оролцохоор бэлтгэлдээ гараад  байгаа аж.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.