ҮЙЛ ЯВДАЛ: Багш нар төв талбайд суулт хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна. Мөн онц хурлын төлөөлөгчид, багш нар 15.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийнэ.
 
09:00 цагт: МУИС-ийн 75 жилийн ойн үндсэн үйл ажиллагааны нэг болох “МУИС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ” Шангри-Ла зочид буудалд болно.

10:00 цагт: Тайваний Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газраас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнд “Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” цуврал 20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн /Тэди төвийн замын эсрэг талд/ дээр болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт: Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос "UB sport 2017" биеийн тамир, спортын өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн Тээврийн газраас хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автобусанд буудал зарлах тоног төхөөрөмж суурилуулах тухай болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд болзолт уралдаан зарласан талаар, "Нийтийн тээвэр миний сонголт" аяны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт: 40 жилийн түүхтэй, ашигтай ажиллаж байсан “Оргил рашаан сувилал” ТӨХК-ныг 2017.10.03-ны өдөр 15 тэрбум 25 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар заржээ. Дуудлага худалдааны эцсийн шатанд “үйл ажиллагаааны чиглэлийг өөрчлөхгүй” гэсэн болзлыг хассан байна. Иймд тус байгууллагын ажилтнууд хувьчлалтай холбоотой мэдээлэл өгч, дуу хоолойгоо ард түмэнд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
11:00 цагт: Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Монголын Үндэсний музейд

12:00 цагт: Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд "Мэс заслын тасаг"-ийн нээлт болно.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2017-10-05 03:12:37
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгохгүй бол хүний мөнгийг хүн хайрладаггүй юм би ч та ч мөн л хайрлахгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-05 01:34:09
    Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэгсэн та нарт өгөх бэлэн мөнгө байхгүй гадаадаас зээл авч цалин болгон тарааж болохгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах