Өнөөгийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль
- Харилцаа холбоо мэдээллийн технологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт ойд-

 
Манай сургууль мэргэжлийн 8 хөтөлбөртэй, 10 мэргэжлээр сургалт явуулдаг, 5 салбартай. Холбооны салбар нь цахилгаан холбоо ба утасгүй холбооны мэргэжлийн хөтөлбөрөөр Цахилгаан холбоо, Утасгүй холбоо, Оптик холбоо, Телевизийн техник технологи мэргэжлээр доктор, магистр, бакалаврын сургалт сургалтыг нийт 33 багшлах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна. ОХУ-ын МТУСИ-тай хамтарсан “Хол- бооны сүлжээ, холболтын технологи”, “Утасгүй холбоо” мэргэжлээр сургалт явуулж хос дипломтойгоор төгсгөдөг. Нийт багшлах бүрэлдэхүүний 33 хувь нь докторын ззрэгтэй. Мэдээлэл холбооны систем (сансрын холбоо. холболтын техник, нягтруулгын систем, оптик холбоо, утасгүй ба үүрэн хөдөлгөөнт холбоо, тоон өргөн нэвтрүүлэг), түүний дэвшилтэт технологиуд, системийн оновчлол, загварчлал, Зүйлсийн Интернэт, Утасгүй мэдрэгчтэй сүлжээ, хэрэглээ, Дээд боловсролын сургалтын арга, технологи чиглэлээр багш судлаачид нь судалгааны ажил хийдэг.
 
Электроникийн салбар нь Электрон системийн автоматжуулалт мэргэжлийн  хөтөлбөрөөр Электроник системийн програм хангамж, Эмбэдцэд систем, Автоматжуулсан систем мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг 34 багштайгаар явуулж байна. Нийт багшлах бүрэлдэхүүний 42 хувь нь докторын зэрэгтэй. Багш нар нь утасгүй мэдрэгчийн сүлжээ, хэрэглээ, Робот, дуу, дүрс боловсруулалт, Чип дизайн, Эмбедэд системийн хөгжүүлэлт, Автомат систөм, Тогтворгүй системийн тэнцвэржилт чиглэлээр судалгааны ажлаа хийдэг.
 
Компьютерийн ухааны салбар нь Програм хангамж ба компьютерийн ухааны мэргэжлийн хөтөлбөрөөр Програм хангамж, Компьютерийн ухаан мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг нийт 14 багшлах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна. БНЭУ-ын IЕС инженер технологийн сургуультай хамтарсан Програм хангамж мэргэжлээр сургалт явуулж хос дилломтойгоор төгсгөдөг. Нийт багшлах бүрэлдэхүүний 42хувь нь докторын зэрэгтэй. Эх хэл боловсруулах, Програм хангамж хөгжүүлэлт, Их өгөгдөл боловсруулах систем, өгөгдлийн уурхай, олборлолт, Газарзүйн мэдээллийн систем, програм хангамжийн архитектур ба зохиомж, Хиймэл оюун ухаан, Машин сургалт, Семантик веб, онтологи, ХМОР, Мобайл тооцоолол, програмчлал чиглэлээр судалгааны ажил хийдэг.
 
Мэдээллийн технологийн салбар нь Мэдээллийн технологи мэргэжлийн хөтөлбөрөөр Мэдээллийн систем, Мэдээллийн технологи, мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг нийт 20 багшлах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна. БНЭУ-ын “IЕС” их сургуультай мэдээллийн системийн мэргэжлээр 3+1 хамтарсан сургалт явуулж хос дипломтойгоор төгсгөдөг. Багш нар нь Машин сургалт, Ярианы боловсруулалт, Үүлэн тооцоолол, Мобайл болон вэб хөгжүүлэлт, Их өгөгдөл, Хүн машины харилцаа чиглэлээр судалгааны ажлыг Програмчлалын, вэб хөгжүүлэлтийн, Өгөгдөл боловсруулалтын, Мобайл хөгжүүлэлтийн, Машин сургалтын зэрэг лабораториудад хийдэг.

Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар нь Мэдээллийн сүлжээ мэргэжлийн хөтөлбөрөөр Сүлжээний технологи, Системийн аюулгүй байдал, мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг нийт 14 багшлах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна. БНСУ-ын Сүнчонханы Их сургуультай хамтарсан Системийн аюулгүй байдал 2+2 хөтөлбөрөөр сургалт явуулж хос дипломтойгоор төгсгөдөг.
 
Сүлжээний ачаалал, түүний загварчлал, Утасгүй сүлжээний загварчлал, ТСР протоколын хөгжүүлэлт, Утасгүй сүлжээний хандах төхөөрөмж бүтээх, Хорт програм, Халдлага илрүүлэх систем хөгжүүлэх, Галт ханын хөгжүүлэлт, Сенсор сүлжээний хөгжүүлэлт, Сүлжээний орчинд тест засах систем хөгжүүлэх чиглэлээр судалгаа явуулдаг. Сүлжээ, Сүлжээний төхөөрөмжийн, Системийн аюулгүй байдлын зэрэг лабораториудад сургалт судалгаагаа хийдэг.
 
МХТС-ийн Сургалтын төв нь БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/-ийг 2002 оны 10-р сард байгуулсан. Тус төвийн тоног төхөөрөмжийг 2012 онд БНЭУ-ын Засгийн газрын газрын хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилсэн. Мэдээллийн технологийн олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн MICROSOFT, CISCO академийн сертификатчлагдсан сургалтууд болон мэдээллийн төхнологийн захиалгат сургалтуудыг явуулдаг. Үүнд: CCNA, CCNP, MCSA, Систем администратор, веб програмчлал, мобайл програмчлал, Өгөгдлийн сан, Дэвшилтэт технологиуд, Мэргэшсэн инженер, Зөвлөх инженер, МХТ-ийн захиалгат сургалтууд явуулдаг.
 
Сүүлийн 5 жилд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хотын үйлчилгээ хөгжүүлэлтийн платформийн судалгаа, Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмжийн судалгаа, Хөдөө аж ахуйд зориулсан энергийн хэмнэлттэй богино зайд утасгүй өгөгдөл дамжуулах Зигби модулын хөгжүүлэлтийн судалгаа, Тогтворгүй системийн тэнцвэржилтийн судалгаа, Утасгүй сүлжээний хандах төхөөрөмж бүтээх, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа зэрэг төслүүдийг хүлээлгэн өгч, Б.Энхтөгс, А.Алтангэрэл нарын удирдсан “Бүх нийтийн үүргийн сангийн санхүүжилттэй Хөдөө орон нутгийн иргэдэд МХТ-ийн суурь мэдлэг олгох сургалт” гэрээт ажил, ХХЗХ-ны санхүүжилттэй “Зип кодын систем” зэрэг төсөвт ажлууд хийгджээ. Одоо Б.Дамдинсүрэн, И.Цэрэн-Онолт, Г.Хишигжаргал багш нарын удирдсан Тайвань улсын Шинжлэх ухааны үндэсний зөвлөлийн санхүүжипттэй “Хувьсах хурдтай утасгүй орчинд видео дохионд суурилсан ЕТRI байгууллагатай хамтран “А study of radio resource management and sensing network topology for railway sensing network”, Тайван улсын Шинжлэх ухаан технологийн яамны санхүүжилттэй “Микро шингэн дэх бактерийг цахилгаан диэлектрик аргаар таних” зэрэг төслүүд хэрэгжиж байна.
 
Багш нарын оюуны бүтээлээс Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн шилдэг санаа, инженерийн уран ухаан. гайхалтай шийдэл, бүтээлч сэтгэлгээ. тэргүүний үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уралдуулдаг IСТ Ехро үзэсгэлэнд МХТСийн доктор (Рh.D) Ц.Хүрэлбаатарийн “Lion робот”, Д.Эрдэнэчимэгийн “Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж” зэрэг бүтээлүүд үзэсгэлэнгийн “Шилдэг технологи” төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Электроникийн салбараас “Автомат робот” тэмцээнийг 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж цар хүрээ нь өргөжиж байна.
 
ШУТИС хичээлийн жил бүр шилдгүүдээ тодруулдаг бөгөөд энэ жил шилдэг залуу багш ангиллын нэгдүгээр байрт Холбооны салбарын багш П.Ууганбаяр, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш ангиллын хоёрдугаар байрт Холбооны салбарын багш П.Нямсүрэн, шилдэг бүтээлч багш ангиллын хоёрдугаар байрт Электроникийн салбарын дэд профессор доктор Д.Эрдэнэчимэг, шилдэг зөвлөх багш ангиллын хоёрдугаар байрт Электроникийн салбарын ахлах багш Б.Луубаатар, шилдэг судлаач багш ангиллын гуравдугаар байрт Электроникийн салбарын багш доктор Х.Загарзүсэм нар шалгарсан нь ойн баярын арга хэмжээнд багш нарын маань барьж буй том бэлэг болж чимэг нэмж байна.
 
 ЭНБ-ийн дарга Ж.ЖАВЗАНСҮРЭН /1988 оны төгсөгч/
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.