ИНФОГРАФИК: Багш нарын дундаж цалин 712,9 мянган төгрөг
Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Мөн монголын багш нарын баярын 51 дэх өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос багш нартай холбоотой тоон мэдээллийг гаргажээ. Уг мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын боловсролын салбарт 45.6 мянган багш ажиллаж байгаа юм байна. Нийт багш нарын 80 хувь нь эмэгтэй бол 20 хувь нь эрэгтэй аж.

Мөн Боловсролын салбарын цалин 2008 онд улсын дунджаас 5.5 хувиар их байсан бол 2016 онд улсын дундаж цалингаас 17.3 хувиар бага болж буурчээ.




Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тоон үзүүлэлтийг дүүрэг, боловсролын түвшнээр ангилан үзүүлж байна.



Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд 11 084 багш хичээл зааж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nrgen 2017-10-11 01:13:56
    Tsalingaas gadna sar bur angi daasan zereg olon nemelt baidag. Olon sain bagshiin dund setgelgui stag ongorooson olon bagsh baidagiig. Ur dungeer tsaliinjih zov...
  • Дорж 2017-10-05 11:50:17
    Үнэхээр чадалтай багш нар нь хувийн сургуульд 3 саяын цалин аваад л жаргаж байна. Чадал муутай нь өөрсдийнхөө чадалд таарсан цалингаа авч байгаа юм биш үү?
  • Арани 2017-10-05 07:08:22
    Дээд болон хувийн сургуулийн өндөр цалинтай багшыг оруулахаар дундаж цалин өндөр гараад байгаа юм. Улсын дунд сургуулийн багш нарын цалингын дундажыг гаргаач
  • ZOCHIN 2017-10-05 04:15:08
    Багш нар улс төр хөөх биш.... өөрсдийнхөө мэдлэг боловсрлоо дээшлүүлэх, хөгжүүлэх хэрэгтэй бна. цалин нэмэхээр багш мундаг бол н гэж байхгүй ээ яг хэвээрээ бн...
  • Балжаа 2017-10-05 03:18:39
    Энэ бол улс эх орныг чинь уруудуулж доройтуулсан АН-ын гавьяа. Тэдний засаглалын үед яагаад 1 төгрөг ч нэхээгүй юм.
  • Бат 2017-10-05 03:08:38
    Улсад цалин нэмэх ямар боломж байна бид өөрсдөө чадахгүй олон улсын валютын сангаар удирдуулж байгаа биз дээ энэ хүмүүс хувааж ид гэж мөнгө өгөхгүй
  • багш нараа 2017-10-05 02:25:44
    багш нарыг тусгайлан авч үзэх цаг болсон. Хүрэлсүхийн боломжгүй гэж зөрүүдлэх бол түүний хувийн амбиц. Монголын нийгэмд багш нар шог шоовдорлогдсон хүмүүс алга