Б.Чойжилсүрэн: Энэ онд бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсвийн давсан орлогоос багш, эмч нарын цалингийн нэмэгдэл тусгах боломж байна уу? 

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр давахаар ОУВС болон Засгийн газар тооцоолсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно. Тодотгол нэрээр 161,5 тэрбум төгрөг батлагдсан. Бүх хүүхдэд олгоход нэмж 105 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг төсвийн зарлагад суулгасан. Валютын сангийн хөтөлбөрийн дагуу цалинг 2017, 2018 онуудад нэмэхгүй. 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлэх тохиролцоо байгаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй.  

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа хөнгөлөлттэй эмийн хүртээмж муу байгаагийн шалтгаан нь юутай холбоотой вэ? Төсөвт хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж төсөвт мөнгө тусгасан уу. Эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдсэн нь иргэдийн бухимдуулсан асуудлын нэг болоод байна. Эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлж буй иргэдийн даатгалын хураамжийг бууруулах боломж байна уу? ОУВС-тай цалин нэмэхгүй гээд гэрээ байгуулсан. Гэхдээ үндсэн цалинг нэмэхгүй ч урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч хийж байгаа ажил байна уу? 

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг: Хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжтэй холбоотой асуудлаар иргэдээс санал их ирж байгаа. Үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас төсөвт суулгасан мөнгөндөө тааруулан олгож байгаа.  2018 оны төсөвт тодорхой нэмэлтүүдийг суулгахаар ярьж байна. Төсвийн тодотголд хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө тусгаагүй.  Даатгалын систем маань эв нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Даатгуулсан иргэд даатгалаа хэрэглэхгүй бол хүнд өвчтэй хүнд зарцуулдаг. Сайн дурын даатгалын хувийг бууруулах нь эрсдэлтэй. 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-05 11:01:17
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгохгүй бол хүний мөнгийг хүн хайрладаггүй юм би ч та ч мөн л хайрлахгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2017-10-05 08:44:58
    Бүх хүүхдэд олгоно гэж популизм хийж байхын оронд үнэхээр амьжиргаа тарчиг айлын хүүхдэд олговол илүү оновчтой!!! Аманд ч үгүй, хамарт ч үгүй!!!
    66.181.160.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-05 06:29:58
    ямар учраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж өөрөө баяжсан махан толгой чи Увс аймгаас луйвараар гарсан биз дээ.Багш эмч нарын цалинг яагаад нэмдэгийм...
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-10-05 06:16:06
    2016 onii 06.saraas 12 sar hurtleh 6sariin mongoo nohoj ogoochee hend ni ogood bga yum erh tegsh bh yostoi biz de. awaagyi humuus bugd awmaar bgaa -
    103.212.116.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-05 05:14:06
    7 сард сонгуулиаар өгөөд тэгээд ТАГ. өгвөл сар бүр өгөөд байвал хичнээн айлын амьдралд нэмэртэй болдоо.
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-10-05 04:56:22
    huuhediin mongiig huuheduuded zaaval sar bolgon olgoj baih heregtei bur zaaval shu manai mongol ardchilsan uls mongoliin ireedui shuu dee huuhediin mongiig nem...
    150.129.140.105
    Мэдэгдсэн Хариулах