Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх номын сан нээгдлээ

Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баяраар МУИС нь шинэ номын сангийн нээлтийг албан ёсоор хийж, оюутан суралцагч нартаа хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, МУИС-ийн захирал, Доктор Я.Төмөрбаатар, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирдлагууд оролцлоо.

2014 онд  номын  сангийн  барилгын  шавыг нь  тавьж,  хөрөнгө  оруулалтын   дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж, 16 тэрбум төгрөгөөр босгосон номын шинэ өргөөний 6 давхар шилэн барилга нь МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв. Аливаа их, дээд сургуулийн хөгжлийн хэмжүүр, нүүр царай бол номын сан байдаг. 75 жилийн түүхтэй МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд нүүн орж, МУИС  төдийгүй  Монголын  дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны түшиц номын сан- мэдээллийн төв ийнхүү нээгдэж байна.

Номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим,  5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг давхаруудад байгуулан ашиглалтад оруулаад байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Google: Монгол гэрийн аналоги төсөө бүтэ 2017-10-29 12:39:58
    Google: Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга... Неопарадигм
  • Бат 2017-10-06 01:38:33
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол хүний мөнгийг хүн хайрладаггүй юм
  • Иес 2017-10-05 14:55:13
    Дотоод интерьер болон мебель аксессуарууд нь их гоё барилга.
  • Унтаахай 2017-10-05 13:27:14
    Унтлагын өрөө байхгүй нь харамсалтай.
    • Мончгор 2017-10-05 13:49:04
      Чамд бас секс өрөө хэрэгтэй биз.
      202.9.43.133
      Мэдэгдсэн Хариулах
      • Мончгороо 2017-10-06 03:03:13
        тэр номын санч хүүхэүүдэд секс өрөө хэрэгтэй шүү дээ. удирдлагууддаа сексээр үйлчилж байхгүй бол халагдана.
        150.129.142.27
        Мэдэгдсэн Хариулах