Нобелийн утга зохиолын шагналыг Казүо Ишигүро хүртлээ

2017 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналыг Японд төрсөн, Британын иргэн Казүо Ишигүро "сэтгэл зүйн асар их хүчтэй романуудаараа энх амгалан байдалтай холбоотой бидний хуурамч мэдрэмжийн цаана нуугдсан ёроолгүй гүн ангалыг нээсэн” тул хүртжээ. Энэ тухай Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Сара Даниус өчигдөр мэдэгдлээ.

Казүо Ишигүро “Агуу их зохиолчдын замналаар явж байна гэдэг утгаараа энэ нь ер бусын нэр төрийн хэрэг байлаа. Үнэхээр гайхамшигтай сайшаал магтаал боллоо” хэмээн мэдэгджээ. Ишигүро найман ном бичсэн нь 40 гаруй хэлнээ хөрвүүлэгдсэн юм. Түүний хамгийн алдартай романы тоонд "Үлдсэн өдөр" (тус бүтээлээрээ 1989 онд Букерийн шагнал хүртсэн), 2010 онд дэлгэцийн бүтээл болсон "Намайг битгий явуул" зэрэг ордог байна.

Альфред Нобель(1833-1866)-ийн гэрээслэлээр бол тус салбарын шагналыг идеалист чиглэлийн уран зохиолын шилдэг бүтээл туурвисан зохиолчид хүртээх ёстой аж. Тэгвэл идеалист гэдэгт нь яг ямар бүтээлийг багтааж болох нь өнөөг хүртэл маргааны сэдэв байсаар иржээ. Өнгөрсөн онд Нобелийн утга зохиолын шагналыг Америкийн яруу найрагч, дуучин Боб Дилан “Америкийн хөгжмийн агуу их уламжлалд яруу найргийн хэв шинжийг бүрдүүлсэн”-ээрээ хүртсэн юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.