Төрийн өмчийн компаниуд ч гэсэн хувьцаа гаргах ёстой
Одоогийн байдлаар маннай улсад  төрийн эзэмшлийн 98 компани байгаагаас 10 нь тодорхой хэмжээний ашигтай ажилладаг гэнэ. Өнгөрсөн хугацаанд олсон орлогын хувь хэмжээг харахад Эрдэнэт үйлдвэр хамгийн ашигтай ажилладасан, бусад нь алдагдалтай ажилласаар иржээ.

Тэгвэл мэргэлжийн хүмүүс энэ алдагдлыг арилгахын тулд сайн менежмент хэрэгтэй байгааг хэлж байна. Хамгийн сайн арга бол өрийн удирдлага гэнэ. ТӨК-иудын нийт хөрөнгөд ногдох бүрдэлтийн хэмжээ гэж гардаг бөгөөд өр төлбөр нэмэгдээд байхаар эзэмшлийн хувь хэмжээ буураад байдаг аж. Тиймээс эзэмшигчийн удирдлагыг тодорхой хэмжээгээр өндөр болгох шаардлагатай гэнэ.

Өнөөдөр Азийн хөгжлийн банк, арилжааны банк, Дэлхийн банкнаас өндөр хүүтэй зээл аваад л явж байгаа, үүнийгээ болих журмаар эргэж хувьцаагаар солих, өрийг өргүй болгох алхамуудыг хийх ёстойг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр ярьжээ. Тийм учраас хөрөнгийн зах зээл дээр зайлшгүй хувьцаа гаргах ёстой ажээ.

Манайд 18 тэрбум хувьцаа нийт хөрөнгийн зах зээл дээр байдаг. Үүний 16 тэрбум хувьцаа нь төрийн эзэмшилд байдаг. 85 хувь нь гэсэн үг. ТӨК-иуд нь хувьцаат компани гэсэн мөртлөө хувьцаагаа гаргадаггүй, төрийн эзэмшлийнх гээд байлгаад байдаг.
Хөрөнгийн зах зээл дээр гаргаж, эдийн засгийн эргэлтэд орно. Нөгөө талаас төр мэдээлэл, зах зээлийн давуу эрхтэйгээр салбарын үйл ажиллагаанд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас алдагдалтай ажиллах эрх байхгүй. Ер нь хувийн компаниас илүү ашигтай ажиллах ёстой ажээ.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unen mulgui nuhur uu ene 2014-08-12 13:54:20
    ene ganbayar gej neg mulgui um dandaa teneg um yarij ulsin durguig hurgej yavnaa. jinhen mahan tolgoi. speaker enkhbold yn neriig barij ikh tomornoo daanch demjeed demjeed nemergui tolgoi um daa zailuul. Udirdlagin academid tsagin bagshaar ajillaj baigaad
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-08-12 07:14:48
    mash zuw zuil bichsen baina.
    182.160.3.233
    Мэдэгдсэн Хариулах