Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулав
Ихэнх нутгаар энэ сарын 07-08-нд хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхтэй холбогдуулан Атвотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг хүргэж байна.

Хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл саатах улмаар шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гардаг. Үүний улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтайг сэрэмжлүүллээ.

Тиймээс тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулав. Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв”-тэй гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгохыг  уриаллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.