“Шилдэг бүтээл-2017” үзэсгэлэн нээлтээ хийлээ

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй "Шилдэг бүтээл-2017" үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Уралдаант үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, Монгол зураг, бар, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын нийт 98 уран бүтээлч 135 бүтээлээрээ оролцож байна.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ын дагуу мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын санд худалдан авдаг уламжлалтай билээ. 

Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ 15-ныг дуустал үргэлжилнэ. 
 

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.