Аймгийн цэргийн цолтнуудын барилдаан боллоо
МҮБХ-оос улирал дутамд зохион байгуулж байхаар тогтсон аймаг, цэргийн начин цолтнуудын 3 дахь удаагийн барилдаанд 120 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. 

Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Сүлд спорт хороо, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай үзүүрлэв. Их шөвөгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Түтээн ханы аварга дэвжээний бөх, аймгийн нэмэх начин У.Мөнхчулуун, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Дорнод нутаг дэвжээний бөх, аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй нар шалгарлаа. Энэхүү барилдаанд тоо тэгшитгэх үүднээс 37 сумын заан оруулж барилдуулсан бөгөөд хоёр сумын цолтон дээд цолныхоо барилдаанд ийнхүү түрүү булаалдав.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Аймаг, цэргийн начин цолтнуудын анхны барилдаанд ц.н Б.Зоригтбаатар /а.х/, 4-р сард болсон 2 дахь барилдаанд а.н Э.Баасанжав түрүүлж байв.
П.ГОО
Оллоо. мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.