Дарханы замыг өнөөдөр нээнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас Дархан Уул аймгийн чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл үүссэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбатын тушаалаар Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаагаад байгаа юм. Тодруулбал, Дархан-Уул-Улаанбаатар, Дархан-Уул-Орхон, Дархан-Уул-Сэлэнгэ чиглэлийн авто зам, замын байгууламжийг өчигдөр 22.00 цагаас эхлэн өнөөдөр 09.00 цаг хүртэл түр хаагаад байна.

Зам хаасантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн  яамнаас зохицуулалт хийж өчигдөр/10.08/ УБ-Дархан-Эрдэнэтийн чиглэлд  нэмэгдэл галт тэрэг явуулжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.