“Forbes”-ийнхон мөнгийг хэрхэн “хийдэг” вэ
“Чи өөрийгөө хэдий тэрбум ам.долларын хөрөн­гөтэй гэж хэлж болох ч “Forbes”-ийн жагсаалтад багтаагүй л бол хэн ч биш” гэх энэхүү бичигдээгүй хууль баруунд үйлчилсэн хэвээр байна. Үйлчлэх ч ёстой гэж үзэж байх шиг.

Учир нь таны дансны мэдүүлэг, орлого зарлага, байр орон сууц, машин тэ­рэг, тансаг эдлэн гээд бүх зүй­лийг чинь шинжээчид үнэ­­лээд тэрбум гаруй ам.доллар хүрлээ ч гэсэн энэ нь “Forbes”-оос өөр сэтгүүлд нийт­­лэгдвэл “баталгаагүй” гэсэн үг юм. Их Британийн “Times” сонин 2004 онд “Forbes”-ийн эсрэг “дайн” зарлалаа. Дэлхийн шилдэг сэтгүүлийн эсрэг будант улсын топ сонин. Тус сонины хамгийн их ху­далдаалагддаг амралтын өд­­­­рийн дугаарт “Forbes” хэр­хэн мөнгө “хийдэг” вэ” хэ­мээх гарчигтай нийтлэл ол­ны анхаарлыг татлаа.

Нийтлэлээс эшлэвэл “Аме­­рикийн баячууд өөрс­дийнхөө хөрөнгийг их бол­гохын тулд “Forbes” сэт­гүүлийн “Дэлхийн баячууд” жагсаалтыг бий болгосон. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үед ч, бусад үед ч гадаадын бизнесмэнүүд АНУ-д хөрөнгө оруулах, тэнд тансаг эдлэн худалдаж авах, суурьшихад сэдэл төрүүлэх зорилготой. Зорилгодоо ч хүрдэг. Хэрэв сэтгүүлийн жагсаалтад багтаагүй бол тэрбумтан саятан болж хувирдаг. Түүний хүрээлэл нь ч саятнуудын хэмжээнд л байх болно. Харин тэрбум хөрөнгөтэй гэдгийг нь зөвхөн сэтгүүлийн ажилт­нууд тодорхойлж, энэ нь “Forbes”-т бичигдэж батал­гаажих ёстой. Баячууд үү­­­­ний тулд мөнгө төлдөг. АНУ-ын Засгийн газар ч тус сэт­гүүлээс гаргасан баячуу­дын жагсаалтыг хүлээн зөв­шөөрдөг” гэжээ.
Шотландад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан Берти Чарльз Форбес 1917 онд Нью-Йоркт ирээд дэл­хийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл “Forbes”-ийг бай­гуулсан юм. Хэдийгээр эх­ний жилүүдэд орлого таа­руу байсан ч сонирхолтой нийт­лэл, сайн бэлтгэсэн судал­­гаануудыг нь гүйцэх сэтгүүл байсангүй. Гэсэн ч “Forbes” гэх нэрийг гаргаж ирж, та­ниулсан.

1954 онд Берти таалал төгсөж, хүү Мальколм Сти­венсон Форбес нь өвлөн авсан юм. “Forbes”-ийн өнөө­­­­­­гийн өнгө төрхийг тодорхойл­­­сон хүн бол Мальколм юм. Тэрбээр сэтгүүлээ хү­мүү­­­сийн хамгийн их со­нирх­­­дог, сонгодог сэтгүүл бол­­гож чадсан. Тиймдээ ч нийтлэлийн бодлогоо чө­­­лөөтэй болгож, улс тө­рийн амьдралд нөлөөлөх хэм­жээнд хүргэжээ. Өд­гөө сэтгүүлийн ерөнхий ре­дак­­тороор Мальколмын хүү Стив Форбес ажиллаж байна. Тэр бол “Forbes”-оор хэрхэн мөнгө олох ту­хай сэтгэж чадсан нэгэн юм. Стивийн гаргаж ирсэн уриа бол “Дэлхийн топ бизнес­мэ­нүүдийн нэгдсэн мэдээлэл” байлаа. Энэ уриандаа ч хүрсэн бөгөөд үүний тулд баячууд тодорхой хэмжээний төлбөр төлдөг болсон байна. Өөрөөр хэлбэл, “нэр хүндтэй сэтгүүлд залрахын тулд шу­даргаар төлбөр төлөх ёстой” гэсэн бичигдээгүй хууль юм.

“Times” сонин “Forbes”-ийн энэ ажиллагааг буруу­шаасан ч нэгэнт эрчээ авсан нэр хүндтэй сэтгүүлийн эсрэг “сөрөн зогсож” чадсангүй. Тус сэтгүүлийг хэвлэл мэ­дээл­лийн байгууллага гэ­хээс илүүтэй бизнесийн байгуул­лага гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Английн сониныхон нийт­лэлээрээ илэрхийлэхийг хүссэн байна. Гэхдээ “Times” сонины­хонд дуулгах сайн мэдээ бол сүүлийн 3-4 жилд “Forbes”-т сайн дураараа бичигдэх тэрбумтнуудын тоо цөөрсөн байна.

Өнгөрсөн онд тус сэтгүүл уламжлал болгон “Дэлхийн баячуудын жагсаалт”-аа гар­гахад хөрөнгө орлогын тай­лангаа нийтлэхээс тат­галз­сан буюу “Х” тэр­бумт­­нуудын тоо 1000 гарсан байв. Өөрөөр хэл­бэл, эдгээр тэрбумтнууд “Forbes”-т мөнгө төлж нэр хүнд олохоос татгалзсан гэ­сэн үг юм.


Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.