Нүүн шилжих сургуулилтад 24 мянга гаруй иргэн хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу тус аймгийн Өлгий сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулжээ.

Өлгий сум нь 27 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 24 мянга гаруй иргэн оролцсон байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erdene 2017-10-09 08:47:15
    34000 hun amtai shuudee, saihan huudlaa buudah yum
    202.179.31.82
    Мэдэгдсэн Хариулах