УЦУОШГ: Зарим нутгаар 10мм-ээс дээш цас орлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас, нойтон цас орж, цасан шуурга шуурлаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгийн хойд, зүүн хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун хэсгээр 10мм-ээс дээш цас, нойтон цас орж,  цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг нь улс орны нийгэм, эдийн засгийн аль нэг салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болох төдийгүй ихээхэн хэмжээний нийгэм, эдийн засгийн хохирол учруулж болох цаг агаарын үзэгдлийг хэлдэг. Цасны хувьд хагас хоногт 10мм дээш цас орох нь дээрх хүндрэлүүдийг учируулах нөхцөл болдог ба “их цас”–ны гамшигт үзэгдэл гэж нэрлэдэг.

Энэ өдрүүдэд “их цас”-ны зэрэгцээ дээрх нутгуудаар 1-24 цаг хүртэл үргэлжлэн цас орж, цасан шуурга шуурсан байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2017-10-09 10:28:46
    ХУДЛАА ХУЦААД БАЙ: нэг л газар орсон цасыг бүс нутаг даяар орсон юм шиг зарлаад гуйлгачинаа зарлах гээд байгаараа.
  • zochin 2017-10-09 05:25:19
    1sm tsas orohod gamshigt vzegdel gej nerledeg yumuu