“Улаан ном”-ыг нарийвчилж танилцуулна

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг “Байгаль орчны боловсролын жил” болгон зарлаж энэ хүрээнд Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооноос гаргасан “Олон улсын Улаан ном”, “Амьтан, ургамлын Улаан дансны үнэлгээний шалгуур үзүүлэлт”, “Амьтан, ургамлын хуулийн амьтан, ургамлын ангилал болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 19.1, Амьтны тухай хуулийн 6.1 дэх хэсэгт” нэн ховор, ховор амьтныг Олон улсын болон Монгол улсын Улаан ном, бусад холбогдох гэрээ, конвенцийн хавсралтад бүртгэж хамгаалах тухай заалтуудыг үндэслэн Монгол улсын Улаан номыг 3 дах удаагаа шинэчлэн хэвлүүлсэн юм.

Улаан ном нь  Амьтан, Ургамал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нарийвчлан задалбал,
Амьтанд Хөхтөн, Шувуу, Мөлхөгч, Хоёр нутагтан, Загас, Дугуй амтан, Хавч хэлбэртэн, Шавж, Зөөлөн биетэн, Ургамалд Дээд ургамал, Доод ургамал/Хөвд, Замаг, Хаг, Мөөг/ гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.

2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн өдөр бүр энэхүү Улаан номонд орсон амьтан, ургамлыг нэг нэгээр нь танилцуулж байх болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.