БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглов

БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарах юм байна.

Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой аж.

БНСУ-д оны эхний найман сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг ГХЯ-наас анхааруулж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.