ТҮЦ эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж буй талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, олон улсын ЖАЙКА байгууллага, Япон улсын Хоккайдо Их сургууль тус улсын Зооноз өвчин судлалын төвийн профессор, эрдэмтэдтэй хамтран “Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулна. Чингис зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох ОСКАР-ын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан талаар тус киноны уран бүтээлчид Театрын музейд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ бямба гарагт буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна. Энэ өдрийг угтан “ТАРЬЦ, СУУЛГАЦ – 2017” намрын үзэсгэлэн худалдаа  МҮЭСТО-нд нээлтээ хийх гэж байна.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны сургуулийн их танхимд хэвлэлийн бага хуралтай.

Live conference center төвд

11:00 цагт: ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, нийслэлийн захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллагатай хамтарч ачилт явуулсаар байгаа талаар ТҮЦ-ний худалдаа эрхлэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
Мөн ШШГЕГ-ын чиг үүрэгт, цагдаагийн байгууллага хэрхэн хамтарч ажиллах үндэслэлтэй вэ гэдэг асуудлаар мэдээлэл хийх юм. Шүүхийн шийдвэрээр ачилтыг түр түдгэлзүүлсэн ТҮЦ-үүдийг хүртэл ачих тохиолдол гарсаар байгаа аж.
12:00 цагт:  Мянгат малчдын уриалгыг дэмжиж залуус малчин болохоор хөдөөг зорих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очиртой залуус хамтран ажиллах, малыг нь маллах гэрээ байгуулах юм байна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

13:30 цагт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн болж иргэдэд үйлчлэх "Хишиг өдөр" арга хэмжээ "Иргэд үйлчлэх төв байр"-ны хоёр давхарт болно.

18:00 цагт: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадмын нээлтийн ажиллагаа 19:00 цагт болох бол зохион байгуулагчид, уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал 18:00 цагт Corporate hotel & convention center -ийн  "Улаанбаатар" хурлын өрөөнд болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.