Есдүгээр сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах зорилгоор "Сарын шилдэг тамирчин" -г тодруулж байгаа билээ.

Өнгөрсөн сард олгосон эхний шагналыг Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн П.Орхон болон Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн МУГТ Д.Сумъяа нар хүртсэн юм.

Есдүгээр сард манай тамирчид амжилт, медалийн ургац сайтай байлаа. Азийн танхимын болон тулааны спортын наадмаас манай тамирчид нийт 30 медаль хүртсэн бөгөөд тус наадмын аваргууд болох А.Мөнхцэцэг /бүст барилдаан болон туркмен үндэсний бөхийн төрөлд нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль тус тус хүртсэн/, Ц.Батцэцэг, М.Анхцэцэг нар сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна. Тэднээс гадна чөлөөт бөхийн Армийн ДАШТ-ий аваргууд болох П.Орхон болон Г.Отгонжаргал, 13 настайдаа Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга болсон Д.Батсүрэн, Мэргэжлийн сумогийн Нацү башёд түрүүлсэн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Оюутны дэлхийн аварга болсон 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон хөлбөмбөгийн лигт 3 дахь жилдээ дараалан түрүүлсэн Эрчим багууд нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин" -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах юм.

Та саналаа ЭНД дарж өгөх боломжтой.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-10-13 06:58:05
    orhond ter gaviyat gedeg tsoliig n uguh heregtei ,mun judogiin munhchimeg bil uu? anh udaa delhiin avtagad orj hurel medaliig avsan mun gaviyat boloh yostoi !