УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдэв.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасныг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулахаар ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Танилцуулагатай холбогдуулан нэр дэвшүүлж буй эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчээс хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн