АГААРЫН ЧАНАР: Бөхийн өргөө орчимд бага зэргийн бохирдолтой байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 16.30 цагийн байдлаар Баруун дөрвөн зам, бөхийн өргөө орчимд бага зэргийн агаарын бохирдолтой байна.

Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Мишээл экспо, Ургах наран хороолол орчимд 16.00 цагийн байдлаар агаарын чанар хэвийн гарчээ.

Агаарын чанарын индекс 101-250 хооронд байхад бага зэргийн бохирдолтой гэх бөгөөд зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Харин 500-аас дээш болсон тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг бөгөөд энэ үед иргэд гадуур гарахгүй байхыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөдөг.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.