Ерөнхийлөгч өө, төмөр замын 280 сая ам.доллараар ч сонсгол явуулъя
-Шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсч, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна-


Монгол Улсын Ерөнхийлөгч "60 тэрбумын хэрэг"-ийг хэрхэн хаасан хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлын шийдвэрийн тухай Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн гэж бид мэдээлсэн. Энэ нь мэдээж хуулийн хүрээн дэх үйл ажиллагаа. Тодруулбал, Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гэж тодорхойлон заасан байгаа.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн эл илгээлтийг зүй ёсны гэж харахаас өөр аргагүй. Гэтэл энд нэг асуудал бий. Юу гэвээс, 60 тэрбумын хэрэг хэмээх өнөө жилийн хамгийн дуулиант хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, гэм буруугүй гэдгийг нь тогтоосон. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнаж чагнасан асуудал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуулийнхан дүгнэсэн. Хэдийгээр Ерөнхийлөгчийн энэ үйлдэл хуулийн хүрээнд ч гэлээ нөгөө утгаараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл итгэнэ гэх хардлагыг илэрхийлэв. Нөгөө талаар түүний энэ үйлдэл цагдан сэргийлэх, хянах шалгах, шүүх байгууллагуудын нэр хүндийг ч унагаж буй хэрэг гэхэд буруудахгүй л болов уу.

Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын нэр холбогдсон эдгээр асуудлыг ийнхүү улстөржүүлж байгаа юм бол төмөр замын 280 сая.ам.долларын хэргээр сонсгол явуулах шаардлагатайг ч ойлгох ёстой болов уу. Учир нь тус хэрэг нь өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан шуугиан тарьж байгаад гэнэт л прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон хэмээн зарласан билээ. Хэрвээ шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсч, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс шороон даланг яагаад 700 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд нийтийн сонсох шаардлагатай олон хариулт байна, эрхэм Ерөнхийлөгч өө.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-10-12 11:11:31
    Bultaj chadlaa shu de munguur zodood humuusiin itgel deer toglochihson dahin humuusees yaj itgel demjleg avah talaar l bodoj bna da uls orond heregtei uur yu hi...
  • Иргэн 2017-10-12 09:49:59
    Дэмжиж байна.
  • Бат 2017-10-11 17:34:23
    Энэ одоо сөрсөн базаа хийж байх шив. Миеэ ингэж бич хэлсэн юм уу.
  • Адилхан 2017-10-11 07:35:25
    Санал нэг байна
  • Дэмжиж байна 2017-10-11 05:05:42
    Баттулга ялтан болохгүй гэхдээ ерөнхийлөгчийн ширээ рүү үхэн хатан тэмүүлсэн. МАН даанч олигтой өрсөлдөгч дэвшүүлсэнгүй. Тэр төмөр замыг БАТТУЛГААС НЭХЭХ НЬ ЗӨВ...
  • zochin 2017-10-11 03:52:38
    690 terbum yamar ikh mungu ve tumur zam taviagui biz dee
  • зочин 2017-10-11 03:47:37
    2016 онд Эрдэнэбатын ЗГ-ын ЗТЯамны сайд "дээрх төмөр замын 80хувь нь бэлэн болчихсон бгаа юм бна." гэж албан ёсны мэдэгдэл хийсэн ч дээ таминь.
  • Элбэгдоржийн Өглөө сонинд 2017-10-11 03:36:07
    Сонсгол хийлтгүй! $280саяыг ч бүрэн өгөлгүй төмөр замыг зргсоолгосон элбэгдоржоосоо асуу! Өглөө сониныхон! Тэмүүлэн авгайн хүүхдээ! https://youtu.be/e7JGA9MU
  • Hehe 2017-10-11 03:20:08
    Яг үнэндээ 60 тб бол бүх л нам мөнгө авч намын санхүүжилтээ босгодог Хор хохирлын хувьд төмөр зам тавиулаагүй гэдэг бол улсын хөгжлиг 20 жил хойш татсан
  • ZOCHIN  2017-10-11 02:16:12
    60 TERBUMIIN ASUUDAL BOL EROOSOO MONGOL ULS DAMPUURCHIHSAN ,TORIIN ALBA N LANGUUNII BARAA BOLJ AVILGALAAR BUHNIIG SHIIDDEG ,TCOOHON HUN HUSAH ...
  • Баяраа 2017-10-11 01:58:47
    60 тэрбум бол хийсвэр тоо. Харин ТТ төмөр замын 280 сая доллар бол өдөр бүр хүү төлөгдөж байгаа зээллэсэн бодитой мөнгө. Женко хусчихсан. Сонсгол явуулъя.
  • zochin 2017-10-11 01:58:08
    280 сая доллар гэдэг бол одооны ханшаар 690 тэрбум төгрөг юм байна. 60 тэрбумын хажууд ч сонсогдохоор тоо байна. Улсын маань хөгжил ийм юмнуудаас л болж ухраад ...
  • зочин 2017-10-11 01:46:43
    Ийм луйварчин амьтан улсын ерөнхийлөгч болдог улс орон байхгүй байх аа,,, Ийм амьтаныг сонгодог иргэд ч гэж монголоос өөр улсад байхгүй байх
    • орхон 2017-10-11 06:44:47
      Ихэнх монголчууд хулгайгаар амьдардаг. Еронхийлогч нь мэдээж хогийн новш л байж таараа.Гайхах юмгуй
  • Бат 2017-10-11 01:25:06
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Иргэн 2017-10-11 00:40:08
    Удахнүй сонсгол явуулах байх аа