Өсвөр насны охидын эрхийг чухалчилна

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан.

Харин манай улс 2012 оноос эхлэн “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.

Энэхүү өдрийг өсвөр насны охидод тулгарч буй жендерийн тэгш бус байдлын асуудлыг хөндөн “Охидын хүч чадал: 2030 онд ямар байх вэ” сэдэвтэйгээр зохион байгуулах гэнэ.

Өсвөр насны охидын хөгжил, дэвшил болон үйл ажиллагаанд анхаарлаа хандуулснаар 2030 онд илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоон бий болгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Мөн энэ өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас охидын дуу хоолой, хүч чадал авьяас билгийг олон нийтэд тунхаглаж, охидод тулгамдсан асуудалд анхаарал хандуулж шийдэх арга замыг тодорхойлоход уриалсан олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, өсвөр насны охидын авьяас билэг хүч чадал, мэдлэг чадварыг олонд таниулах, охидын бэлгийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах, охидын хүч, охидын манлайлалын чиглэлээр өсвөр насны охидын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулах, өсвөр насны охидод тулгамдсан асуудал буюу үерхэл нөхөрлөл болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар чөлөөт ярилцлага хийх зэрэг ажлыг хийх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.