АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Нийтийн тээврийн автобуснуудад буудал зарлагч автомат төхөөрөмж суурилуулсантай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга нар автобуснуудад суурилуулсан төхөөрөмжтэй танилцана.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: "Багшдаа тусалъя" эцэг эхчүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний холбоотой хамтран хэвлэлийн хурал зарлаж байна.

АТГ-ын байранд
11:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: "Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж буй Японы гэрэл зурагчдын хамтарсан "Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" үзэсгэлэнгийн Q Art Gallery-д  болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь "Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөр" (DAP)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД" жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах кампанит ажлын нээлтээ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт:  Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.

13:00 цагт: “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт “Отгонтэнгэр” их сургуулийн Хурлын танхимд болно.

15:00 цагт: “Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний анги салбаруудын соёл хүмүүжлийн ажилтнуудын дунд Mонгол цэргийн музейн нэрэмжит цэнгээнт бүжгийн тэмцээнийг монгол цэргийн музейд зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.